Узбекистан улсын Самарканд хотноо тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн 59 дэх удаагийн хурлын үеэр Энэтхэг улсын Экспорт, импортын банк (ЭКСИМ банк)-ны Ерөнхий захирлын орлогч Тарун Шарма, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар Худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээг ёслол төгөлдөр байгууллаа. Тус үйл явдал нь хоёр банкнууд төдийгүй, хоёр улс хоорондын худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн дараагийн түвшинд гаргахад томоохон алхам болсон юм.
Энэтхэг улсын ЭКСИМ банкны “Худалдааг дэмжих хөтөлбөр” (Trade Assistance Program)-ийн хүрээнд байгуулсан Худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээ нь Монгол Улс болон Энэтхэг улсын хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад санхүүжилтийн өргөн боломжийг нээж буйгаараа ач холбогдолтой. Энэхүү гэрээний хүрээнд ЭКСИМ банк нь Энэтхэг улсаас хийгдэх экспортын санхүүжилтийн үйл ажиллагаанд баталгаажуулагч банкаар оролцож, харилцагчдад илүү найдвартай худалдааны санхүүжилтийн шийдлийг санал болгох боломж бүрдэж байна.
Голомт банк олон улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн худалдааны санхүүжилтийн тусгайлсан үйлчилгээг санал болгон ажилладаг. 2026 оны 1-р улирлын байдлаар Монгол Улсаас нээгдсэн нийт аккредитив болон баталгааны дүнгийн 41.55 хувь, нээгдсэн тоогоор 53.1 хувийг Голомт банк дангаар тус тус гүйцэтгээд байна.
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Дэлхийн жишиг Монголын банк
| Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |