• Өнөөдөр 2026-05-06

Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ

      Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас анхааруулав.
 
   Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна. Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.
 
   Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.
 
Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл: 
 
Таван хүүхдэд хорих ял оногдуулж,
Хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлаж,
11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гурван хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. 
Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.

Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188