Ховд аймгйн Буянт сумын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар алт олборлосон байж болзошгүй хэрэгт холбогдон, цагдаагийн байгууллагад шалгагдсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Буянт сумын Засаг даргын орлогч Б.Магсаржав, Норжинхайрхан багийн Засаг дарга Т.Мөнхбаяр, Наранхайрхан багийн засаг дарга Н.Гантулга нар энэ сарын 27-ны шөнө Буянт сумын Наранхайрхан багийн нутагт байрлах Бэлүүт гэх газарт албаны 0331 ХОЕ улсын дугаартай автомашин ашиглан хууль бус олборлолт явуулж байсан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Буянт сумын Засаг дарга Ж.Бумтбатаас тодрууллаа. Тэрбээр “Манай сумын Наранхайрхан багийн нутагт байрлах алтны нөөцтэй Бэлүүт гэх газар Улаанбаатар хотоос болон Баянхонгор аймгаас 3-4 машинтай 10 гаруй хүн ирж цагаан чулуу түүсэн юм билээ. Гурав, дөрөв хоног чулуу түүсэн хүмүүсийг нутгийн иргэд эсэргүүцэж, сум, орон нутгийн дарга нартаа мэдэгдсэн юм. Тухайн нөхцөл байдалтай танилцахаар миний орлогч Б.Магсаржав багийн дарга нартай хамт Бэлүүт рүү явсан юм. Гэтэл тэнд цагдаагийн алба хаагчидтай таарч, хууль бусаар алт олборлосон байж болзошгүй хэргээр шалгагдаж эхэлсэн юм билээ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг шалгаж дууссан, нутаг буцаасан эсэхийг мэдэхгүй байна. Багийн дарга нарыг ч мөн шалгаж дууссан эсэхийг мэдээгүй байгаа” гэв. Харин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны машинтай хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт холбогдоод байгаа багийн Засаг дарга нартай холбогдлоо.
(54).jpg)
НОРЖИНХАЙРХАН БАГИЙН ЗАСАГ ДАРГА Т.МӨНХБАЯР: Бэлүүтэд алт олборлож байна гэх хүмүүсийг шалгахаар бид гурван удаагийн эргүүл хийсэн. Тэр нутагт олон хүн ирчихсэн байна лээ. Тийм учраас багийн дарга нартай хамт очмоор байна гэдгийг Засаг даргын орлогч санаачилсан юм. Тэгээд би хамт очсон. Иргэдийн санал хүсэлтийн дагуу бид очиж, нөхцөл байдалтай танилцсан. Нутгийн иргэд уул, усаа хамгаалахаар хөдөө үлдсэн юм билээ. Тэдэнд хоол хүнс хүргэж өгөхөөр явсан. Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй уулзаад зогсож байтал цагдаагийнхан ирсэн. Тэд гаднаас ирсэн нинжа нарыг шалгаагүй мөртлөө биднийг шалгасан. Бид нутаг орноо хамгаалах зорилготой очсон болохоос биш хулгайн сэтгэлээр очоогүй.
НАРАНХАЙРХАН БАГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА: Бид Улаанбаатар хотоос болон Баянхонгор аймгаас ирсэн нинжа нараас нутаг орноо хамгалахаар иргэдтэйгээ хамт эргүүлд гарсан. Түүнээс бид тэдэнтэй нийлж хууль бусаар алт олборлосон зүйл байхгүй. Цагдаа нар бидний машиныг шалгаж үзсэн. Нэг ширхэг ч чулуу гараагүй, бид аваагүй. Ард иргэдийнхээ хүсэлтээр Бэлүүт рүү явсан. Шалгалтын явцад хууль бусаар алт олборлож байсан дөрвөн хүн баригдсан.
БУЯНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.МАГСАРЖАВ: Бид өөрсдийнхөө төрж, өссөн нутаг орноос алт ухна гэж юу байх вэ. Алт олборлосон гэх газар манай багийн дарга нар болон малчдын төлөөлөл байсан. Тэдэнд хоол, хүнс хүргэж өгөх зорилгоор бид очсон. Гэтэл цагдаа нар биднийг давхар шалгаж эхэлсэн гэв.

Харин Буянт сумын Наранхайрхан багийн алтны нөөцтэй Бэлүүт гэх газар хоёр компани хайгуул хийж байжээ. Тодруулбал, 2020 онд Дорнын шим компани хайгуулж хийж байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард “Метро ри транс” компани хайгуул хийж байжээ. “Дорнын шим” ХХК нь Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тогтоолын дагуу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад шалгарч байжээ. 1226,71 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраас есдүгээр сарын 27-ны өдөр авчээ. Зөвшөөрлийн хугацаа 2022 оны есдүгээр сарын 27-нд дуусчээ. Одоогоор сумын иргэд алт ухуулахгйү гэх гомдол гаргасан тул хайгуулын ажлаа албан ёсоор эхлүүлээгүй байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захиралаар М.Бат, Үйл ажиллагаа хариуцсан захиралаар н.Сүхбат нар ажилладаг байна.
| ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |