Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сантай хамтран жил бүр хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан манай улсын 5 төгсөгч нар “No-Vape чамайг сорсоор” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэд өнөөдөр нийслэлийн Шинэ өнөөдөр сургууль дээр төслийн нээлтийн ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтэд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Зориг сан болон Шинэ өнөөдөр сургуулийн удирдлага, багш, сурагч нар оролцов. Төслийн хүрээнд тус сургуулийн 100 сурагч болон нийслэлийн бусад сургуулийн сурагч нарт Австралийн Сиднейн их сургуулийн боловсруулсан электрон тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилготой, нотолгоонд суурилсан OurFutures (Бидний Ирээдүй) сургалтыг нэвтрүүлэх юм.
OurFutures хөтөлбөр нь Австрали Улсын 7-8 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй хэрэгждэг бөгөөд тус бүр 45 минутын 4 удаагийн интерактив хичээлээс бүрддэг. Хичээлүүд нь вейп болон тамхины хор нөлөө, хэрэглээний тархалт, үе тэнгийн нөлөөнд татгалзах ур чадвар, тусламж авах арга зам зэрэг сэдвүүдийг хамарч, сурагчдын оролцоонд суурилсан, зан үйлийн өөрчлөлтийг дэмжих байдлаар зохион байгуулагддаг. Судалгаагаар тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дунд 1 жилийн дараа вейп хэрэглэх магадлал 65%-иар буурсан үр дүнтэй байна. Төслийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай албан ёсоор хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад туршилтын байдлаар нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү туршилтын хэрэгжилт нь Монголын нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх сургалтын загварыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжийг тодорхойлох ач холбогдолтой.

Дэлхий даяар өсвөр үеийн дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 20-иос доош насны залуучууд, өсвөр үеийн 17.2 хувь нь вейп туршиж үзсэн бол 7.8 хувь нь тогтмол хэрэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан судалгаагаар Монгол Улсад энэ үзүүлэлт илүү өндөр түвшинд буюу, 13-17 насны хүүхдүүдийн 60 хувь нь вейп хэрэглэж үзсэн, 24.8 хувь нь идэвхтэй хэрэглэгч гэсэн үзүүлэлттэй байна. Вейп нь никотины хамаарал үүсгэж, өсвөр үеийн тархины хөгжил, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөхөөс гадна зүрх, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч “вейп аюулгүй” гэх буруу ойлголт, хүчтэй сошиал медиа маркетинг, таатай амт үнэр нь бүтээгдэхүүний хэрэглээг ихээр нэмэгдүүлж байна. Монгол Улсад зохицуулалтын орчин сул, урьдчилан сэргийлэх боловсрол, олон нийтийн нөлөөллийн системтэй арга хэмжээ хангалтгүй байгаа нь асуудлыг даамжруулж байна.
Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн доор нэгдсэн залуус маань дан ганц сургалтын хөтөлбөр сургуулиудад нэвтрүүлээд зогсохгүй өсвөр үеийнхний дунд тамхи болон вейпийн хор уршгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, буруу ойлголтыг бууруулах зорилгоор сошиал медиа нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэн, мөн эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж боловсруулж, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран цуврал подкастууд бэлтгэж байгаа аж. Залуу үеийнхнээ хорт зуршлаас хамгаалахаар зорьсон залуучуудын сайн дурын энэхүү ажлыг Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинэ өнөөдөр сургууль, Beute God брэнд, Aussie Paw Paw Mongolia компаниуд дэмжин, хамтран ажиллаж байна.
| ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО |
|
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |