• Өнөөдөр 2026-04-27

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

       Аргын тооллын: 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гараг
 
Наран ургах шингэх: 5:41-19:58
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.
 
Барилдлага:
 
     Аргын тооллын дөрөвдүгээр сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Бага морь одтой, цагаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188