• Өнөөдөр 2026-04-13

ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон

2026-04-13,   393

     Манай улсад аялахаар ирсэн гэх 57 настай иргэний цогцос Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс буюу Хүй долоо худгийн орчмоос олдсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн. Аргалант сумын малчид солонгос иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 27-нд мэдэгдсэн байдаг. Талийгаач дугуйтай явж байсан гэх мэдээлэл ирээгүй. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа” гэв. Амиа алдсан иргэний мэдээллийг БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныханд мэдэгдсэн байна.


ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188