• Өнөөдөр 2026-04-13

ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон

        ЦЕГ-аас үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
 
        Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Будзаан" Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгдсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлттэй холбоотойгоор ЦЕГ-аас гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зөрчлийн хуулиар эрүүгийн хэрэг нээн шалгадаг.
 
 Үе тэнгийн дээрлхэлт нь хохирогч хүүхдэд сэтгэл зүйн асуудал болон шилжин суралцах зэрэг олон хор уршгийг бий болгодог. Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Уг нөлөөллийн ажлыг тавдугаар сар хүртэл улсын хэмжээнд зохион байгуулна. Аяны хүрээнд нэгнээ дээрэлхэж бие болон сэтгэл санааны хувьд хохирол учруулсан асуудалд хяналт шалгалт хийх, илрүүлэх ажиллагаа явуулна" гэв.
 
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат" Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Шангрилад болсон хэрэг буюу цахим орчинд хүүхдүүд нэг нэгэндээ халдаж байгаа бичлэг нийтлэгдсэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Энэ дөрвөн сардаа багтаагаад хэргийг шийдвэрлэнэ. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокурорт шилжүүлж, улмаар шүүхэд хүргүүлнэ. Шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэм хорын байдлаас шалтгаалан хүнд гэмтэл учруулсан тохиолдолд 12 жилийн хорих ялтай байдаг. Зөрчлийн шинжтэй байвал зөрчлийн хуулиар торгох арга арга хэмжээ авна" гэлээ.

ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188