Авто засвар зорихдоо хойрго ханддаггүй атлаа эмнэлэгт тогтмол үзүүлдэггүй хөдөлмөрийн насны 30–65 насны эрэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулах “Эрчүүд өөртөө хариуцлагатай” аяныг Чингэлтэй дүүрэг эхлүүлжээ.
Ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дээрх насны эрэгтэйчүүдийг бүртгэн авч, нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна. Үүнд эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг үзлэгүүд багтжээ. Шинжилгээний дүнд үндэслэн дээрх насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлж, эрсдэлтэй бүлгийн иргэдийг өрхийн эмнэлэг хяналтдаа аван цаашдын эмчилгээ, зөвлөгөөг хариуцан ажиллах юм байна.

Аяны тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, ᠌”Манай дүүргийн хэмжээнд 30-65 насны 28 мянга гаруй эрэгтэй амьдарч байна. Энэ иргэдийн тал нь эрүүл мэндийн даатгалгүй, төдий хэмжээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагддаггүй тооцоолол гарсан. Жилээс жилд эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү холдож байгаа харамсалтай тоон үзүүлэлтийг мэдээлэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,2 жилээр зөрүүтэй байгаа нь хүйсийн харьцуулалтаас илүүтэй нийт хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна. Тиймээс дүүргийн хэмжээнд эхний ээлжид эрсдэлт бүлэгт хамаарч байгаа эрэгтэйчүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулах эрсдэлийн үнэлгээний хөтөлбөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эхлүүлж байна᠌” гэлээ.
Энэхүү аяны цаашдын зорилго нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шинэчилсэн журамтай нийцэж тус газрын дарга Ц.Батбаатар онцоллоо.
 (1).png)
᠌”Өнөөдөр анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвүүд зүрх судас, чихрийн шижин зэрэг 5-6 төрлийн архаг өвчин, эмгэгийг бүрэн хянах боломжтой. Үүнийг идэвхжүүлэхийн тулд ᠌”хаалга баригч” тогтолцоог нэвтрүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийг иргэн бүрийн анхан шатны үйлчилгээний үндсэн цэг болгох бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2025 оны тоон мэдээллээс харахад анхан шатны эмнэлэгт хяналтад байх бүрэн боломжтой 240 мянган иргэн лавлагаа шатлалын эмнэлгээс үйлчилгээ авсан байна. Үүнд зориулж нийт 211.5 тэрбум төгрөгийг зарцуулан, санхүүжилтийн давхардал үүсжээ. Яагаад гэвэл жил бүр ЭМЯ-наас хороо бүрийн хүн амын статистик тоонд үндэслэн нэг иргэнд оногдох үзлэгийн төлбөрийг тооцож олгодог. Гэвч дээрх 240 мянган иргэний адилаар өөрт оногдсон үзлэгийн төлбөрөө өрхийн эмнэлэг дээрээ ашиглалгүй дараагийн шатлал руу хандаж, зардлын цоорхой үүсгэж байгаад асуудал бий. Мөн улсын хэмжээнд тогтмол шилжин суурьшдаг хөдөлгөөнт 883 мянган иргэн байна. Энэ иргэдийн хувьд бүртгэлтэй хаяг дээрээ тогтвортой байдаггүй, хөдөө хот хоёрын хооронд тогтмол шилжин суурьшдаг байна. Тиймээс тухайн иргэн хаяг дээрээ байгаа эсэхээс үл хамааран тогтсон тоонд биш, иргэнээ дагаж үйлчилгээ үзүүлдэг, санхүүжилтээ оновчтой хуваарилдаг болгох шинэчлэлийг “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” журамдаа тусгаж өгсөн. Гуравдугаарт архаг хууч өвчнөөр өвчлөх магадлал өндөр, нас баралтын эрсдэлийг бууруулах боломжтой эрсдэлт бүлгийн иргэд рүү чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2022 оноос хойш шинэчлэгдээгүй анхан шатны эмнэлэгт нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 30-121 хувь хүртэл нэмэгдүүлж, насны ангиллыг 1-7 хүртэл болгож тэлнэ. Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн зүрх судас, хорт хавдар зэргээс шалтгаалсан нас баралт эмэгтэйчүүдээс ойролцоогоор 2.5 дахин өндөр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн санаачилж буй “Эрчүүд өөртөө хариуцлагатай” аян нь эрүүл мэндийн даатгалын салбарт хэрэгжиж буй шинэчлэлтэй уялдаж, эрсдэлт бүлгийнхний эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд эхлүүлж буй ᠌”Эрчүүд өөртөө хариуцлагатай” аяны дараагаас эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байгаа юм байна.
| ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |