• Өнөөдөр 2026-03-18

Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/1172 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болголоо.
 
“Тодруулбал, хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авахад тухай бүр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсанаар улсын бүртгэл хөтлөх процесс нь ихээхэн хугацаа шаарддаг байсан.”
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж байсан дээрх тушаалыг нь холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож, улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлт гаргалаа.
 
Улсын бүртгэлийн нэгдсэн тайлангаас үзэхэд 2020 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд 12,033 удаагийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үүнээс газар өмчлөх эрхийн 5448, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 6585 гэрчилгээ дахин олгосон байна.
 
Цаашид эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлтийг үндэслэхээр боллоо.
Мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгох хугацааг 15 хоногоос ажлын 5 өдөр болгон богиносгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.
 
Ингэснээр иргэдэд учирдаг цаг хугацаа, зардлын хүндрэл буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болох нөхцөл бүрдэнэ 

Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188