Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү?
Монголын эдийн засгийн хамгийн том төслийн нэг ньОюутолгой. Үүнийг тойрсон маргаан тасралтгүй үргэлжилсээр өдийг хүрсэн. Энэ удаа ч мөн л шинэ хэлэлцээ эхэлж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар тустөслийн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн нөхцөлийг дахин хэлэлцэх асуудлыг идэвхтэй хөндөж эхэллээ.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газар илүү тодорхой шаардлага, илүү хатуу байр суурь илэрхийлж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сард “Оюу толгой” компани болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээсэн. Ингээд “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газартай уулзалт хийсэн хэрэг.
Тэд менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой тодорхой санал танилцуулсан ч Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрээгүйг Ерөнхий сайд уулзалтын үеэрээ онцлон хүлээж авахгүй гэдгээ хэлэв. Тэрээр “2009 онд хэлж байсан байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” гэдгээ хатуу сануулав.
Ямартай ч Ерөнхий сайд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг эгц өөдөөс нь харж суугаад шулуухан хэлсэнд нь Браво гэж хэлэх хүн олон байна. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй гэдгийг ч тэрээр анхааруулж байгаа харагдсан. Мэдээж хоёр тал харилцан ашигтай байх нь бизнесийн зарчим л даа.
Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг ч бодит үр өгөөжийн асуудал үргэлж маргаан дагуулж ирсэн.Онолын хувьд хувь эзэмшил өндөр мэт боловч бодит байдал дээр Монголын тал зээлийн өндөр хүүтэй өр хуримтлуулж, ногдол ашиг хүртэх хугацаа 20-30 жилээр хойшилсон бүтэц бий болсон. Энэ нь “хувь эзэмшил байгаа ч ашиг байхгүй” гэсэн шүүмжлэлийг олон нийтийн дунд төрүүлдэг.
Ерөнхий сайд ч энэ асуудлыг хөндөж, “34 хувь Монголд ямар бодит ашиг авчирч байна вэ” гэсэн асуулт нийгэмд тавигдаж байгааг онцолсон.
Монголын тал төслийн үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломж хязгаарлагдмал. Мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаа талаар олон нийт сануулсаар ирснийг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд “Монголчууд төслийн санхүүгийн бүтцэд шүүмжлэлтэй хандаж ирсэн” гэдгийг дахин сануулав.
Хэдийгээр Оюутолгой төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтад тооцогддог ч зарчмын шаардлагыг хатуухан тавихаас аргагүй байгаа аж. Магадгүй өнгөрсөн жилүүдэд улсын төсөв, экспорт, валютын урсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлж стратегийн ач холбогдолтой байсан хэдий ч бизнесийн зарчмыг алдагдуулж болохгүй юм.Иймээс төслийн эдийн засгийн өгөөж, санхүүгийн нөхцөлийг Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх асуудал нь зөвхөн нэг компанийн хэлэлцээ бус, улс орны эдийн засгийн бодлогын томоохон асуудал болж байгааг эдийн засагч, судлаачид сануулсаар байна.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон уулзалтын үеэр “Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Ийнхүү хоёр тал “шат ахисан” хэлэлцээ хийж эхлүүлбэлМонголын тал байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх учиртай. Нэгэнт талууд нэг шугаман дээр огтлолцохоо илэрхийлсэн бол эцсийн дүндээ ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө хүртэх гарц нь болох юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
| Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |