Эрүүл мэндийн яамны Даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Отгонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Хүрэлбаатар болон албаны хүмүүс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтан бусад төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хүний нөөц, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.
Цогтцэций сумын эрүүл мэндийн төв нь нийт 54 эмч, ажилтантай. Үүнээс их эмч 16, сувилагч 15, тусгай мэргэжилтэн, бага эмч 8, 15 туслах ажилтантайгаар тойргийн дөрвөн сумын нийт 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл мэндийн төвийн барилга нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 2021 оноос барилгын B1 давхарт усны нэвчилт явагдаж эхэлсэн байна. Сум орон нутгийн санхүүжилтээр тус давхарт гурван удаа засвар үйлчилгээ хийгдсэн ч төдийлөн үр дүнгүй байгаа талаар Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Баяржаргал мэдээлэл өгөв.
Тус сумын эрүүл мэндийн төв нь дотор, хүүхэд, төрөх, мэс засал, халдварт, хүлээн авах гэсэн тасаг нэгжтэй ба жилдээ амбулаториор 23 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 40 гаруй мэс засал, 300 хүнд осол гэмтлийн тусламж үзүүлэн ажиллажээ. Мөн өнгөрсөн онд нийт 1298 түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан байна.
Уулзалтын үеэр газрын дарга нар Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, эмч ажилтны нийгмийн баталгаа, салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллана.
| Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-11-25 18:04:05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртэхээр боллоо
2026-11-25 17:28:31
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна
2026-11-25 17:17:59
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
2026-11-25 17:01:02
АТГ: Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүллээ
2026-11-25 16:43:31
Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
2026-11-25 15:23:45
Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-25 15:23:38
Г.ДАМДИННЯМ: ГАНГЫН ЦОГЦОЛБОР БАРИГДСАНААР АРМАТУРЫН ҮНЭ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА
2026-11-25 15:07:10
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
2026-11-25 15:04:15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
2026-11-25 13:15:56
Нүүрсний экспорт оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй
2026-11-25 12:44:47
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-11-25 12:16:27
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
2026-11-25 12:10:16
Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-11-25 12:10:08
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
2026-11-25 11:57:26
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2026-11-25 11:51:24
ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
2026-11-25 07:30:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |