• Өнөөдөр 2026-03-13

Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо

    Монгол Улсын зэвсэгт хүчин, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад гуравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев нар удирдан явууллаа.

   Хурлаар талууд “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн зохион байгуулалт, сэдэв, зорилго, боловсруулах асуудлаар харилцан санал солилцов. Шийдвэрүүдээ бататгаж, төгсгөлд нь хуралдаан даргалагч хурандаа Ц.Төрмөнх, дэслэгч генерал М.Я.Носулев хамтарсан протоколд гарын үсэг зурсан юм.


 

 


Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188