• Өнөөдөр 2026-03-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Хүчтэй салхи: 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
 
Шороон шуурга: 11-нээс 12-нд шилжих шөнө Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, 12-ны өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.
 
Цасан шуурга: 11-нээс 12-нд шилжих шөнө Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
 
 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  
 
12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188