Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цахим орчин, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслөө Засгийн газарт өнөөдөр танилцууллаа. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл. Дэлхийн чиг хандлага нийгмийн сүлжээнд оролцож байгаа хүүхдийн насны хязгаар тавих, хязгаарлах чиг рүү явж байгаа. Интернэт хэрэглэгчдийн гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насны хүүхэд байна. Монгол Улсын эрх зүйн хувьд Эрүүгийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрхийн хамгаалах тухай тодорхой заалт орсон байдаг. Гэхдээ энэ нь тухайн хүүхдийг 16 нас хүртэл нь насны хязгаартайгаар цахим сүлжээнд орох эрхийг нь хязгаарласан хууль байхгүй. 1129 хүүхэд дээр судалгаа хийхэд нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг цаг нь дунджаар дөрвөн цаг, дөрөв болон түүнээс дээш цаг оролддог хүүхэд нь бараг 80 хувь. Эцэг эхийн хяналт сул, буруу зүйлд уруу татсан мэдээлэлтэй тааралддаг, нийгмийн сүлжээнд ялгаварлан гадуурхалд өртдөг гэсэн судалгаа байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих нь сул байдаг байна. Мөн тэдний цахим сүлжээний тохиргооны мэдлэг дутмаг байгаа гэсэн судалгаа гарсан. Насны хязгаартай нийгмийн сүлжээ түүний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийн тухай мэдээлэл өгье. Энэ үйлчилгээний үндсэн зорилго нь хоёр ба түүнээс олон хэрэглэгч хоорондоо цахим орчинд нийгмийн харилцааг үүсгэх боломжтой. Хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологийг ашиглана. Үүнийг баталгаажуулсны дараа хувь хүний мэдээллийг даруй устгана, цааш дамжуулахгүй. Бид хуулийн төслийг дөрвөн яаманд танилцуулж батлуулсны эцэст сая Засгийн газарт танилцууллаа. Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д танилцуулах бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болголоо. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах 30 гаруй хууль, журам, дүрэм гарсан байдаг. Эдгээрийг нэгдмэл загварт оруулж, хэрэгжүүлэхгүй бол ноцтой нөхцөлд орсон байна. Бидэнд бодлого байхгүй биш байгаа, хэрэгжүүлэх тогтолцоо байхгүйд асуудал байна. Бид сургуулийн соёлыг бүрдүүлэхэд нь анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвийн ноёллыг тогтоож хэн нэгнийг дээрэлхэж байгаа хүүхдийг нийтээрээ буруутгадаг байх нь ёстой. Хэрэв 14 дээш насны өөрөө хариуцлага хүлээх чадвартай бол хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Сурагчид нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдэх байх ёстой. Дээрэлхэлт үүссэн сургуулиуд ямар арга хэмжээ авч байгаа тал дээр анхаарч, арга хэмжээ авна. Ер нь бол сургуулийн зөв соёл бүрдэж, сургуулийн зөв соёлыг багш нар нь ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн үед дээрэлхэлт эрс байхгүй болно” гэлээ.
| П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна |
|
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |