• Өнөөдөр 2026-03-10

Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

2026-03-10,   178

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.03.10/ цаг агаар тогтуун өдөртөө ихэнх нутгаар нэмэх градусыг давж дулаан байх хэдий ч маргааш буюу 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байна.
 
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
 
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
 
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 
-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
 
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188