Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллалаа. Тус банкны удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзан, банкны үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй шинэчлэл, цаашдын зорилт, бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн Эдийн засаг, хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу банкны үйл ажиллагаанд хийж буй бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, засаглалын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр банкны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагын давхардлыг арилгах, зардлыг оновчтой болгох зорилгоор нийт орон тоог ойролцоогоор 40 орчим хувиар бууруулж, зохион байгуулалтын бүтцийг цомхотгон, 10 газар, 25 хэлтсийг зургаан газар, 16 хэлтэс болгон өөрчилснийг онцоллоо. Үүний зэрэгцээ удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулж, банкны нийт ажилтны тоо 145-аас 99 болж цөөрсөн нь шийдвэр гаргалтыг түргэсгэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, байгууллагын дотоод засаглалыг сайжруулахад чиглэсэн бодит алхам болсныг тэмдэглэв. Түүнчлэн банкны санхүүгийн сахилга бат, эрсдэлийн удирдлагыг сайжруулах хүрээнд чанаргүй зээлийн хэмжээг үе шаттайгаар бууруулах, зээлийн багцын бүтцийг эрүүлжүүлэх, тусгай активын удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнд чанаргүй зээлийн нөхцөл байдалд бодит үнэлгээ хийж, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлов.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг бодитой, зөв чиглэлд явж байгааг онцлон тэмдэглэж, цаашид дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад Хөгжлийн банк стратегийн ач холбогдол бүхий чухал үүрэгтэй. Иймд өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг бодитоор дүгнэж, засч залруулан, цаашид урагшаа харж, бодит үр дүн гаргах чиглэлд анхаарч ажиллах ёстой. Хөгжлийн банк нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөр бус эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” хэмээн онцолсон юм. Тэрбээр Хөгжлийн банк нь дэд бүтэц, аж үйлдвэржилт, экспорт, бүсчилсэн хөгжил зэрэг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд бодлогоор оролцож, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийг зорилтот, хариуцлагатай хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд сахилга бат, хариуцлагыг улам чангатгаж, төрийн өмчит санхүүгийн байгууллагын хувьд олон нийтийн итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдсан бодлого хэрэгжүүлэхийг онцгой анхааруулав.
| Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банканд ажиллалаа |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |