Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төр, хувийн түншлэлийн төв ТӨААТҮГ-т ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.
Уулзалтын үеэр Төр, хувийн түншлэлийн төвийн дарга М.Амгаланбаатар байгууллагын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм. Тус төв “Эрдэнэт хуримтлуурт усан цахилгаан станц”, “Тайван тээврийн терминал”, “Дөрвөн аймгийн нисэх буудлын 4C, 4D ангиллын аэродромын хүчитгэл, өргөтгөл”, “Аюултай хог хаягдлын үйлдвэр”, “Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх”, “Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумдын нутагт 30 МВт хүчин чадалтай горим тохируулгат усан цахилгаан станц барих”, “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум 100 МВт хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барих”, “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих”, “Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай 261 км автозам барих” зэрэг төслүүд судлагдаж байгаа гэсэн юм. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэйг онцолж, энэ хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, дотоодын бизнес эрхлэгчдэд урилга илгээх,
Түүнчлэн т судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бодит төсөл болгон хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав.
Уулзалтын үеэр Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга А.Ганзориг Төр, хувийн хэвшлийн түншлэл төвийг дэмжиж, хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын талаар мэдээлэл өгч, төслүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарах асуудлуудыг хөндөн ярив.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хэрэгжилтийг хангахад тус байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг сануулж, үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
| ТХХТ-ийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-11-25 18:04:05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртэхээр боллоо
2026-11-25 17:28:31
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байна
2026-11-25 17:17:59
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
2026-11-25 17:01:02
АТГ: Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүллээ
2026-11-25 16:43:31
Спортыг дэмжих сан сэргэж, хөрөнгийг нь ил тод зарцуулах журам батлагдлаа
2026-11-25 15:23:45
Г.ТЭМҮҮЛЭН: ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-25 15:23:38
Г.ДАМДИННЯМ: ГАНГЫН ЦОГЦОЛБОР БАРИГДСАНААР АРМАТУРЫН ҮНЭ 20 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА
2026-11-25 15:07:10
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ЭХНИЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 3.3 ИХ НАЯД БАЙНА
2026-11-25 15:04:15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Истанбулд эхэллээ
2026-11-25 13:15:56
Нүүрсний экспорт оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй
2026-11-25 12:44:47
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-11-25 12:16:27
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА
2026-11-25 12:10:16
Сэтгүүлч А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-11-25 12:10:08
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
2026-11-25 11:57:26
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2026-11-25 11:51:24
ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
2026-11-25 07:30:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |