Гадаад худалдааг төрөлжүүлэх, нэг зах зээлээс хэт хамаарах байдлыг бууруулах, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнуудтай гурван жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулаад байна.
Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд дотоодын соёрхон батлах процедурыг бүрэн дуусгаж, харилцан ноот бичиг солилцсоноос хойш 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Одоогийн байдлаар Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Харин Бүгд Найрамдах Армени Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улсад парламентын хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байгаа юм.
Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн байна. Үүний зэрэгцээ улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан.
Хэлэлцээр хэрэгжсэнээр дотоодод үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийн гаалийн татвар тэглэгдэж, импортын өртөг буурах, инфляц тооцоход ашигладаг 42 нэр төрлийн импортын бүтээгдэхүүний тариф тэглэгдэснээр өрхийн хэрэглээний зардал буурах хүлээлттэй байна.
Мөн худалдааг хөнгөвчлөх хүрээнд экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын гаралтай орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх, 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалт хийх зэрэг шинэ зохицуулалтыг нэвтрүүлснээр бизнесийн зардал буурах боломж бүрдэнэ.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ОХУ болон Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтран гадаад худалдааны дүрэм, стандарт, хорио цээрийн шаардлагын талаар цахим сургалт, семинар зохион байгуулсан юм. МҮХАҮТ-тай хамтран ЕАЭЗХ-ны зах зээлд экспорт хийхэд тулгарч буй бодит саад бэрхшээлийг тодорхойлох судалгааг хийж, экспортлогчдыг бодитоор дэмжих ажлыг үргэлжлүүлж байна.
| Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |