Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Арга хэмжээний нээлтэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрөгч онд аялал жуулчлалын салбар 650 сая ам.долларын орлого олсон статистик үзүүлэлт бий. Цаашид уг орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавигдсаныг онцлов. Уг зорилтыг хангахад аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой байдал, ашигт ажиллагааг хадгалах нь нэн чухал болохыг тэмдэглээд, “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээнд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, дотоодын хөрөнгө оруулагчид тооцоо судалгаанд суурилсан, бодит оролцоотойгоор оролцож байгааг онцлон дурдлаа.
Түүнчлэн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах чиглэл, шалгуур үзүүлэлтүүдийг салбарын бодлогоор тодорхойлсон бөгөөд цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жуулчны баазуудын чадавхийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдав. Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс эдийн засгийн эрх чөлөөг хангах, бизнесийн орчныг сайжруулах бодлогын арга хэмжээг бүх салбарт хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцоллоо.
“Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн холбоо болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгүүд үргэлжилнэ.
Арга хэмжээний хүрээнд:
Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга,
Аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах “Харвард менежментор” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг,
Төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө,
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл (ХААН банк, Голомт банкны төлөөлөл оролцоно),
Өвлийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн оролцоотой арга хэмжээ (каллиграфи бичгийн үйлчилгээ) зэрэг үйл ажиллагаа болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-263700 дугаараас лавлана уу.
| “Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-ийн нээлт боллоо |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |