• Өнөөдөр 2026-03-09

"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно

       Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан. Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл ирсэн бөгөөд өнөөдөр 11:00 цагт шүүгчдийн ирүүлсэн дүнг зарлаж, шилдэг бүтээлийн эзнийг тодруулах юм.
 
     Нийтлэлч Отгонбаяр сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршино.

"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188