• Өнөөдөр 2026-03-10

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна

2026-03-09,   161

Гуравдугаар сарын 09-11-нийг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг  анхааруулж байна. 
 
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй. 
 
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.  
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус,  Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -6...-11 градус,  бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7...-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.  
 
 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө +3...+5 градус дулаан байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө 0  градус орчим байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө +1 ...+3 градус дулаан байна. 

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188