ХАЙРААР ДҮҮРЭН “LAMOUR EN PARTAGE” КАФЕ...
Тус кафег хоёр найз хайр түгээх, сайхан бүхнийг хуваалцах зорилготой хамтран байгуулжээ. Дотнын хүнтэйгээ болзож, сэтгэлээ уудлахад хамгийн тохиромжтой газрын нэгээр эднийхийг нэрлэж болно. Хүрэн улаан өнгөтэй гадаах шат, менью бичсэн самбараасаа эхлээд анхаарал татна. Үүдээр нь орж ирэхэд намуухан дуу эгшиглэнэ. Эднийх хоёр заалттай эхний ногоон зааланд оюутан залуус халуун кофе уунгаа хичээлээ хийж харагдана. Харин улаан зааланд найзуудаараа ирсэн охид том халуун шоколад хувааж уунгаа, кафегаас бэлдсэн тоглоомыг тоглож харагдлаа. Тэдэнтэй үйлчилгээ орчин хэр байгаа талаар цөөн хором ярилцаад ч амжлаа.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ М.ЛХАМСҮРЭН: Инстаграмм дээрээс том аягатай халуун шоколадыг нь хараад сонирхолтой санагдсан юм. Би өөрөө кофе ууж чаддаггүй болохоор эднийхийг зорьж өнөөдөр зав гаргаад найзуудтайгаа ирсэн. Хоёр өрөөний тохижилт, орчин нь нам гүм тухтай сайхан санагдаж байна. Халуун шоколадыг нь гурвуулаа барахгүй том хэмжээтэй дээрээс нь амттай. Найзууд, хосууд ирээд дуртай зүйлээ уугаад, ярилцаад, тоглоод суух тухтай газар нэгээр нэмэгдсэнд баяртай байна.
Бид үргэлжлүүлэн тус кафены менежер н.Отгонтуяатай үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?
-Сайн байцгаана уу. “Lamour en partage” кафены менежер н.Отгонтуяа байна. Би өмнө кофе шопт ажиллаж байсан туршлагатай. Наймдугаар сараас найзтайгаа хамт кафегаа ажиллуулаад явж байна. Би өөрөө уух, идэх зүйлээ хийдэг.
-Та хоёр өөрсдөө тохижилтын санаагаа гаргаж, зассан гэсэн. Тэр талаараа яриа дэлгэвэл?
-Анх Франц загварын кофе шоп нээе гэж ярилцаж байлаа. Тэгээд үүднээсээ эхлээд бүхэл хэсгээ ямар байлгах уу гэж их бодож байж тохижуулсан. Өөрсдөө нэг бүрчлэн гараараа хийсэн болохоор хайрламаар сайхан байдаг. Яг өөрийн гэртээ байгаа юм шиг... Нэг жижигхэн булан муухай болох төдийд л гялс засна.
-Танай онцлог бол том аягатай халуун шоколад шүү дээ. Энэ санаагаа хэрхэн олсон түүхээ хуваалцаач?
-Нэг хэсэг Франц том аягатай халуун шоколад ууж байгаа бичлэг цахим сүлжээнд хурдтай тархаж, хүн бүр л сонирхож байсан. Гадаадын олны танил хүмүүс зөвхөн зургаа даруулахын тулд ч кафег зорьдог. Бид “Монголд зардаг газар байдаг юм болов уу” гэж хайсан ч олдоогүй. Тэгээд манай ялгарах онцлог байж болох юм байна гээд гаргаж эхэлсэн дээ.
-Танай кафег зорих нэг шалтгааныг нэрлэ гэвэл?
-Мэдээж франц том аягатай халуун шоколад, есөн төрлийн болзоог манайд л зөвхөн хийх боломжтой.
-Баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
.png)
Биднийг ярилцах зуур ногоон өрөөнд хоёр найз орж ирлээ. Захиалгаа өгөөд, кафены орчны талаар хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдож байлаа. Үйлчлүүлэгчийн хөл татрахгүй байсан тул бид “Lamour en partage” кафены үүсгэн байгуулагч Т.Солонготой ярилцсан юм.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн уу. “Lamour en partage” кафены үүсгэн байгуулагч, орчуулагч Т.Солонго байна. Би одоо 24 настай, нэг настай хөөрхөн охинтой, англи хэлний орчуулагчаар ажилладаг эмэгтэй.
-Франц кафе нээх бодол хэзээнээс төрсөн бэ. Нээсэн түүхээсээ манай уншигчдад цухас яриа дэлгээч?
-Би хүүхэд байхын бизнесийн салбарт сонирхолтой байлаа. Харин өнгөрсөн жилийн зун өөрийнхөө кафег нээх боломж гарсан. Зуны гурван сар төлөвлөгөө гаргах, засвар тохижилтын ажлаа хийсэн. Наймдугаар сарын 31-нд ойр дотнын хүмүүстэйгээ бяцхан нээлт хийж байлаа.
-Кафеных нь нэр их өвөрмөц санагдлаа. Ямар утгыг илэрхийлж байгаа вэ?
-Кафе нээхдээ зүгээр нэг энгийн байлгахыг хүсээгүй. Надад франц кафе их таалагддаг учир энэ чиглэлээр нээсэн. “Хайр бол хуваалцахад оршдог” буюу “Lamour en partage” гэж нэрээ өгсөн. Энэ өгүүлбэрийн утга санаа нь надад их таалагддаг учир ингэж нэрлэсэн.
-Танайх Улаанбаатар дахь бусад кафенаас юугаараа онцлог вэ?
-Содон өнгө төрх, миний бодлоос урган гарсан дизайн нь байх.
-Танай кофе шопын тохижилт гадаа үүднээсээ эхлээд л их сонирхолтой санагдлаа. Юунаас санаа авч авч дизайнаа гаргасан бэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?
-Тансаг, тухтай мэдрэмж өгөхийг л хүссэн. Манай кафе хүн зүгээр л ороод өнгөрдөг газар нь биш дурсамжийг нь хадгалж үлддэг газар байгаасай гэж боддог. Тиймдээ ч ханандаа “Not just a date. But memory” гэж бичиж өгсөн.
.png)
-Гарааны бизнес эхлэхэд залуучууд бидэнд олон хүндрэл гардаг шүү дээ. Та тийм зүйлтэй тулгарч байна уу?
-Оргүй хоосноос бусдын дуртай газар болно гэдэг амаргүй даваа байсан. Ямар амт гаргах уу. Аяга, таваг маань ямар байх уу гээд бүх зүйл шалгуур байдаг.
-Хүн аливаа зүйлийг оролдож байж л түүнээсээ суралцаж ахин дэвшдэг. Өнгөрсөн хугацаанд юунд суралцсан бэ?
-Шалаа сайн угаах, засвар хийх, хоол хийх гээд л бүхий л зүйлийг маш сайн хийж сурлаа. Хүн жижигхэн зүйлийг ч сайнаараа хийгээд сурахад бүх зүйл сайхан болж эхэлдэг дээ.
-Сонирхолтой болзооны санаануудыг юунаас сэдэл авч зохиож эхэлсэн бэ?
-“Яагаад заавал хосууд болзох ёстой” гэж бодоод “аав, охид”, “ээж,охин”, найзуудын гээд есөн төрлийн болзооны санааг гаргаж байсан.
-Кафеныхаа дараагийн салбарыг нээх бодол байгаа юу. Нээвэл хаана нээх вэ?
-Олон салбартай хүмүүсийн орох дуртай газруудын нэг болохыг дотроо хүсдэг. Гэхдээ дараагийн салбар гэж ярихад арай эртдэх байх. Хэрвээ нөхцөл боломж нь бүрдэх өдөр ирвэл үйлчлүүлэгчтэйгээ ойрхон газар л нээнэ.
-Та сошиал дээр контент бүтээдэг шүү дээ. Хэзээнээс энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ.
-2022 онд анх юүтүб дээр блог хийж эхэлсэн. Одоо бол инстаграмм дээрээ богино бичлэг оруулаад явдаг. Энэ чадвар маань кафеныхаа хаягыг хүмүүст таниулахад их хэрэг болж байгаа.
-Олон зүйл зэрэг хийхэд хувийн зохион байгуулалт сайтай байх шаардлагатай байдаг шүү дээ. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Одоо кафе маань нэг үеэ бодвол тогтвортой ажиллаж байгаа. Тийм учраас өөрийн эзэмшсэн мэргэжил, сурсан зүйлсээ “зэврүүлэхгүй” байхын тулд мэргэжлээрээ ажиллаж байна.
-Баярлалаа.
(2).png)
](2).png)
| СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС |
|
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |