• Өнөөдөр 2026-03-12

УГТЭ, ЭХЭМҮТ, ХҮҮХДИЙН ЗҮРХ, ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫН ЧИГЛЭЛД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

  • Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг бууруулах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ялангуяа хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал болон хүүхдийн тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээнд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байрны сургалтаар чадавхижуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2025 оны 3-р сарын 20-ны өдөр УГТЭ болон ЭХЭМҮТ удирдлагын баг хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Уулзалтаар хүүхдийн зүрх судасны өвчин, хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, хүүхдийн тархи, мэдрэлийн мэс заслын тусламжийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо.
  • Хойшид хоёр байгууллагын хамтын ажиллагааг салбарын бодлогын хэрэгжилттэй уялдуулах, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрх тархины мэс заслын тусламж үйлчилгээг эхлүүлж өргөжүүлэх, хүүхдийн зүрх, тархи мэдрэлийн мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах шийдэлд хүрсэн ажил хэрэгч уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

УГТЭ, ЭХЭМҮТ, ХҮҮХДИЙН ЗҮРХ, ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫН ЧИГЛЭЛД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188