• Өнөөдөр 2026-02-26

М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА

2026-02-26,   260

Цахим сүлжээнд Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн дүрслэх урлагийн багш сурагчийг "Хичээлээ хийж чадахгүй байна" гэсэн шалтгаанаар тэлээгээр ороолгож, зодсон гэх мэдээлэл гарсан. Тус үйл явдалтай холбогдуулан хохирогч хүүхдийн ээж М.Болортуяатай холбогдож тодлууллаа.
 
Тэрбээр “Миний гурван хүүхэд Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуульд сурдаг. Долдугаар ангид сурдаг хүү минь хөгжлийн бэрхшээлтэй биш ч аливаа зүйлийг удаан ойлгодог, өсөлтийн онцлогтой хүүхэд. Гэтэл өчигдөр дүрслэх урлагийн  багш нь хүүг минь “Хичээлээ ойлгохгүй байна, хичээлээ хийж чадахгүй байгаа бол сүнсийг чинь дуудна” гэж хэлээд тэлээгээрээ гурван удаа ороолгосон байна. Хүү минь орой ирээд “Ээжээ эхнийх нь бүр аймар өвдсөн” гэж хэлсэн. Би өөрөө ч хайрлаад ганц ч удаа алгадаж үзээгүй хүүг минь тэлээгээр ороолгосонд гомдолтой байна. Сургуулийн зүгээс надтай нэг ч удаа холбогдоогүй, би өөрөө очиж уулзах гээд явж байна. Энэ сургуульд ёс зүйн зөрчилтэй олон багш бий, сурагчид нь ч миний хүүг дээрэлхэж, мөнгө авдаг байсан юм билээ”  гэв.
 

М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188