• Өнөөдөр 2026-02-25

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ

 ОБЕГ "Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашинд хүн хавчуулагдсан" гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:44 цагт хүлээн авчээ.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 42 настай, эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, улмаар “Toyato Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмч, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэж өгчээ.


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188