• Өнөөдөр 2026-02-24

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын үзэгчдэд таниулах “Монголын зургаан уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлгийг ONN ОндокторTV суваг бэлтгэн хүргэж эхэллээ.
 
Тус хөтөлбөр нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд чиглэж байна.
 
Хөтөлбөрийн хүрээнд “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай”, “Эмэгтэй”, “Тойрог”, “Мөнхөө”, “Шар гэгээ” зэрэг Монголын орчин үеийн кино урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлийг 2026 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт оройн 22:00 цагт БНСУ-ын телевизийн сувгуудаар цацаж байна.

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188