• Өнөөдөр 2026-02-24

Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
 
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах зургаан байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов. Үүнд:
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл” 

  • Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”
  • Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа” 

  • Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна 

Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188