“Алаг намар” киноны Номуунзулын дүрд ажилласан Г.Энхжинтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Алаг намар” кино нь үзэгчдийн хүртээл болж эхэлсэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-2025 оны намар киноны маань зураг авалт эхэлж, улирал дамнан 2026 оны нэгдүгээр сарын 13-нд нээлтээ амжилттай хийлээ. Кино баг хамт олны маань хүн бүрийн сэтгэл мэдрэмж шингэсэн “Алаг намар” кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэнд мөн тус уран бүтээлийн нэг эд эс нь байсандаа туйлын баяртай байна.
-Уран бүтээлчид киногоороо дамжуулж уран бүтээлчид юу хүргэхийг зорьсон бол. Таны дүр ямар залуусын төлөөлөл байв?
-Бид бүгд богинохон энэ амьдралд сайхан бүхнийг мэдрэх гэж яарч бүдчиж явахдаа санаатай, санамсаргүй нэгнээ хэмлэдэг байх. Гэхдээ амьдралд бүх зүйл бодсон шиг дардан байдаггүй шүү дээ. Алдсан бол буруугаа хүлээх хүн чанартай байх, харин унасан нэгнээ уучилж энэрэх сэтгэлтэй байхыг кинонд маань энгийн бөгөөд сэтгэлд дулаахнаар илэрхийлсэн гэж бодож байгаа.
-Та зохиолоо уншихдаа дүрээ хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлснөө бодит болгоход хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?
-Зохиолоо анх уншихад Номуунзул их цагаахан даруу төлөв хэрнээ сэтгэлийн хүчтэй дүр шиг санагдсан. Эмэгтэй хүн гэр бүлтэй болж хэчнээн завгүй байсан ч санаа сэтгэл нь үргэлж л гэрлүүгээ аав ээждээ санаа зовдог шүү дээ. Үүн шиг аав ээждээ бага ч болов чадах чинээгээрээ туслахыг л хичээж яваа өнөө үеийн залуусыг төлөөлсөн дүр.
-Уран бүтээлээ анх үзээд ямар санагдсан бэ?
-Нээлтийн үеэр дээр анх киногоо үзэхэд аяга халуун цай уунгаа өвөөгийнхөө залуу насны дурсамжийг сонсож байгаа юм шиг сэтгэл дулаацам нандин мэдрэмж төрсөн. Хамгийн түрүүнд уулзалгүй удсан эмээ маань их бодогдсон доо.
.jpg)
-Алаг намар киног хэн, ямар бодолтой, хэдэн насны хүмүүс хамгийн их ойлгож үзээсэй гэж хүсэж байгаа вэ?
-Залуу үеийнхэн маань үзээд амьдралд юу тохиолдож болох уу, бид хэнээс эхлэлтэй юунаас сургамж авах уу, асуудалд хэрхэн хандах вэ, гэдгийг бага ч болов тунгаагаасай гэж хүсэж байна.
-Дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ, хамгийн их эмээсэн зүйл нь юу байв?
-Миний хувьд анхны дэлгэцийн уран бүтээл учир нэлээн эмээж байсан. Тэр хэрээр догдлол ч их байсан. Алдаа дутагдал ихтэй ч баг хамт олон маань урам өгч тусалж дэмжсэн. Алаг намар кинонд тоглоод туршлага хуримтлуулж, олон сайхан дурсамжтай үлдсэндээ баяртай байгаа.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
-Ээж маань төгөлдөр хуурч, босоо ятгын хөгжимчин мэргэжилтэй. Багаасаа л ээжийгээ дагаж ажил дээр нь өнждөг хүүхэд байсан. Дуучид, хөгжимчид, бүжигчдийг хараад даган дуурайж өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлөхдөө их жаргалтай байдаг байснаа санадаг. Энэ нь урлагт дурлах гол шалтгаан байсан байх. Тэгээд л Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч, хийлч мэргэжлээр төгсөөд СУИС-д хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр суралцан төгссөн.
-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Одоохондоо олон дүрд ажиллаж үзээгүй ч жүжигчин мэргэжилтэй хүний хувьд бүх л дүрд хувирч өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Ялангуяа өөрөөсөө тэс өөр хурц ширүүн зантай эсрэг дүрд ажиллаж үзэх хүсэлтэй.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Мэргэжлийн ур чадварын хувьд суралцах зүйл дуусахгүй байх. Мэргэжилдээ үнэнч, хариуцлагатай хийж буй ажлаа жаргаж дурлаж хийхийг зорьдог. Хамгийн гол нь аавын минь байнга хэлдгээр хүн чанартай уран бүтээлч байхын төлөө л хичээдэг дээ.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Дахин суралцах, өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР |
|
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |