• Өнөөдөр 2026-02-23

“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
 
Иргэд Та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
 
Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандана уу.

“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188