Гал морин жилийн сар шинийн босгон дээр салбар салбарын олон сайхан хүн хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж байна. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ.
Ховд аймгийн Цэцэг сумын уугуул тэрбээр М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, улмаар 1982 онд ОХУ-ын Нийгмийн ухааны академид докторын зэрэг хамгаалсан байдаг.
Ажилласан байдал:
Түүний тууж, өгүүллэгүүд “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71 ба 82 дугаар боть болж тус тус хэвлэсэн байдгийг уншигчдад нь андахгүй мэддэг. Түүний зохиол, бүтээлийг олон сайхан эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэж, магтан сайшаасан байдаг. Тухайлбал, Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж Т.Баасансүрэнгийн “Монетон бөгж” өгүүллэгийнх нь талаар “Утга зохиол, урлаг” сонинд тусгайлан шүүмж бичиж бүхэл бүтэн туужийн уянгын санааг ганцхан өгүүллэгт нэн чадмагаар зангидан багтааж чадсан нь гайхалтай гэсэн байдаг.
Мөн Утга зохиолын нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв түүний “Ятуу намнагч”, “Хүлээсэн нь”, “Бутач”, “Хатиг”, “Туулай буюу баавгай”, “Дэлхий минь, өлгий минь”, “Амьдрал, тэмцлийн шивнээ”, “Хос гариг”, “Алтан загасны үлгэр” зэрэг өгүүллэгт анализ хийж өндрөөр үнэлсэн бол Оросын эрдэмтэн, утга зохиолын судлаач Л.Герасимович өөрийн судалгааны номондоо Т.Баасансүрэнгийн “Хүлээсэн нь”, “Өрхийн тэргүүлэгч”, “Нөхдийнхөө төлөө баярлаж явна”, “Төрсөн өдрийн бэлэг” өгүүллэг нь хүн, хүний амьдралын утга учир, учгийг нарийн чадмаг дүрсэлж үзүүлжээ хэмээн онцолж тэмдэглэсэн байна.
| АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |