Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.13) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, төрийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, борлуулалтын орлого, үр ашиг тогтвортой өссөн талаар Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж танилцуулан 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн компанийн түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн онцлов.
Мөн улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 85.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 246.6 тэрбум төгрөг буюу төлөвлөгөөгөө 300 хувь давуулан биелүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өгсөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд 117 сая ам.доллар төвлөрүүлэхээс 173.3 сая ам.долларыг төвлөрүүлж, валютын орох урсгалыг бодитоор нэмэгдүүлсэн байна.
2024 оны арваннэгдүгээр сараас “Үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлсний үр дүнд нэг тонн баяжмалын өртгийг 4.6 ам.доллароор бууруулж чадсан нь ашигт ажиллагааг нэмэгдүүлэх суурь болжээ. Үүний үр дүнд ажилчдын ажиллах нөхцөл, цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, сарын дундаж цалин 2023 онд 3.0 сая төгрөг байсан бол 2025 онд 5.1 сая төгрөг болж, 73 хувиар өсжээ, 2026 онд дундаж цалинг 6.0 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК эдийн засгийн энэ хүнд цаг үед Засгийн газраас өгсөн экспортын орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг даалгавруудыг маш сайн биелүүлсэн. Улс орныхоо эдийн засагт, төсвийн орлого бүрдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нийт хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе хэмээгээд байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд шударга, тэгш хүртээх, ирээдүй хойч үеийн эдийн засгийн баталгааг хангахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ямар түвшинд ажиллаж байгаа талаар тодрууллаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрсөн жилүүдэд “Баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллажээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сард 2023, 2024 оны үйл ажиллагаанаас ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас 36.1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тус санд төвлөрүүлсэн байна. Ингэснээр “Үндэсний баялгийн сан”-ийн хөрөнгийг нийт 75.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ.

Тус компани жилд нэг сая тонн ган бэлдэц, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг төсөл нь төмрийн хүдрийг эцсийн шатны ган бүтээгдэхүүн болгож, дотооддоо бүрэн боловсруулж, импортыг орлох, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, хөрөнгө оруулагчдыг сонгох бэлтгэл ажлыг хангах Аж үйлдвэр, эрдэс баялгийн Сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг манлайлж ажиллах ёстойг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцолж, цаашид санхүүгийн сахилга бат, үйлдвэрлэлийн үр ашгийг хадгалан ажиллах, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ган болон зэсийн цогцолбор барих болсон талаар дурдаад энэ хүрээнд Ган үйлдвэрлэлийн цогцолбор барих ажилд Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
| Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм |
|
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |