• Өнөөдөр 2026-02-04

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ

            Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр маргааш цас орж, цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
 
 Хоёрдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна. 
 
2026 оны хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
Хур тунадас: 
 
06-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр,
 
09-нд Алтайн өвөр говиор цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 
 
6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 
 
Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -27...-32 градус, хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус,бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188