• Өнөөдөр 2026-02-02

ЦАХИМ-АРХИ ХУДАЛДАА ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

        Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна
 
     Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.
 
     Өнгөрсөн долоо хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч хоёр аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, найман иргэнийг дөрвөн сая төгрөгөөр тус тус торгож, долоон зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна. 
 
Иргэд Та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
 

ЦАХИМ-АРХИ ХУДАЛДАА ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188