Зуны дэлгэр сайхан цагаар эх оронд минь урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.
Эх болсон байгаль орчноо нөхөн сэргээх том боломж болсон уг хурлын үеэр зохион байгуулагч орны хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна” гэж мэдэгдсэн.
Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьжээ. Ер нь COP зохион байгуулсан улсууд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татаж ирсэн байдаг. Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан.
СOP16-ын үеэр 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Манай улсын хувьд 197 орны 10 мянга шахам хүн оролцоно гэж тооцож буй COP17-ын үеэр “Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулна.
Хуралд оролцохоор ирэх хүмүүс зардлаа өөрсдөө даана. Аялал жуулчлалын хүрээнд орж ирдэг бүх орлогууд буюу идэх хоол, уух ундаа, худалдан авалт бүр бидэнд ашигтай. COP17-д төрийн өндөр дээд түвшний удирдагчид, байгаль орчны салбарынхан, иргэний нийгмийн байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн гээд төрөл бүрийн хүмүүс оролцоно. Ирсэн гадаадын зочин бүр тухайн салбарынхантайгаа яриа өрнүүлж, хамтран ажиллах хэтийн төлөвөө “зурах” нь мэдээж. Төрийн хүрээнд л ярилцаад өнгөрөх биш, хувийн хэвшлийнхэн маань энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээж гадаад улс руу яваад хөрөнгө оруулагч хайж байснаас эх оронд минь тухайн чиглэлд хамтран ажиллах зорилгоор ирсэн хүнтэй ирээдүйд хэрхэх тухай нийтээр хэлэлцэх ийм том арга хэмжээний үеэр санал солилцож, түнш олох нь ховор тохиолдох таатай нөхцөл юм.
Мөн гадаад харилцаа, аялал жуулчлал, эрчим хүч гээд олон чиглэлд хамтын ажиллагааны боломжууд нээгдэнэ. Агаарын бохирдлоо хэрхэх вэ гэдэг бол бидний хамгийн том асуудал. Гэтэл бид тэр “бохирдлоо зарах” ч боломж байна.
Ногоон эдийн засаг гэдэг нь байгаль орчноо нөхөн сэргээж, сайжруулах бүрд авч болох санхүүжилт юм аа гэж энгийнээр ойлгож болно. Дэлхий дахины асуудал болоод байгаа хүлэмжийн хийгээ бууруулсан хэмжээгээрээ хөгжсөн орнуудаас санхүүжилт авах боломж байна. Өнгөрсөн онд Бразилд болсон COP30-ын үеэр хүлэмжийн хийг бууруулах зорилгоор чулуужсан түлшнээс татгалзах замын зураглалыг гаргах талаар нэлээд “ширүүхэн” ярилцсан. Манай улсын хувьд ч байгаль орчинд ээлтэй олон санал санаачилгууд хэрэгжээд явж байгаа. Тэр хэрээрээ санхүүжилт татангаа байгаль орчноо хамгаалах, хорт утаанаас салах гээд олон талын ач холбогдолтой.
Саяхан даа, УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт “Эрдэнэнар” нарны цахилгаан станцад ажилласан. Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалтаар үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтой тус нарны цахилгаан станцын төслийн хүрээнд “Солар Повер Монголиа” ХХК Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтарсан кредит олгох Joint Credit Mechanism (JCM) хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн гэж захирал Г.Жавхлантуг нь хэлсэн юм.
Манай компаниуд хүлэмжийн хийг бууруулсны урамшууллыг хүртээд эхэлсний нэг жишээ энэ. Цаашдаа ч олон компаниуд энэ мэтээр хөрөнгө татах боломжтой. Тэр хэрээрээ байгаль орчинд ч ээлтэй байх нь ойлгомжтой.
Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл COP17-г зохион байгуулснаар бүрдэнэ гэж үзэж байгаа.
Манайхан энэ томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулахыг хичээж, гадаадын бүх түвшнийхэнд нөхцөл байдлаа танилцуулж, чармайн ажиллаж байна. Зуны дэлгэр сайхан цагт 12 өдрийн турш маш олон хэлэлцүүлэг өрнүүлэх COP17-ын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, урт хугацааны санхүүжилтүүд татах бүрэн боломжтой юм. Зөвхөн санхүүжилтээр тогтохгүй Монгол Улсаа таниулах, үр хойчдоо үлдээх эх нутаг, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх ховорхон боломж билээ. Зохион байгуулагч орны хувьд COP17-оос хэр зэрэг үр өгөөж хүртэх нь монголчууд бидний эв нэгдэл, ажлын уялдаа, зохион байгуулалт, хүр бүрийн хүчин зүтгэлээс шалтгаална.
Эх сурвалж: Hemnel.mn
| БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |