Өмнөговь аймгийн Зүүн Цанхийн уурхайн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан эксковатор цэнэгтэй үлдсэн цооногийн дэлбэрэлтэд өртөж, жолооч нь хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа. Улмаар уурхайн зарим блокийг битүүмжилж, хөрс хуулалтын ажлыг бүрэн зогсоогоод байгаа аж.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн бүх уурхайн тэсэлгээний ажлыг зөвхөн “Спэйшл Майнинг Сервис” ХХК ганцаар гүйцэтгэж ирсэн бөгөөд тэсэлгээний дараах бааралт, хяналтгүй тэсрэлт зөвхөн Зүүн Цанхийн уурхайгаар хязгаарлагдахгүй, Цанхийн Баруун уурхайд ч удаа дараа гарч, уурхайн хэвийн үйл ажиллагаа саатах, зогсоох хэмжээнд хүрчээ.
Тэсэлгээний үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, хүний амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тул төрөөс уг ажлыг зөвхөн мэргэжлийн чадамж, техникийн бэлэн байдал, аюулгүй ажиллагааны тогтолцоо бүрэн хангагдсан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлөөр гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл “Спэйшл Майнинг Сервис” ХХК нь өмнө нь ч ижил төрлийн ноцтой осол, зөрчлийг удаа дараа давтан гаргаж, уурхайн зүгээс сануулга, шаардлага тавьж байсан ч тэдгээрийг үл ойшоон, бодит сайжруулалт хийгээгүй аж.
Тэсэлгээний үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд тэсэлгээний дараах аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, тэсрээгүй үлдсэн цооногийг бүрэн илрүүлэн аюулгүй болгох нь шууд хүлээсэн үүрэг. Гэвч өнөөдөр “Спэйшл Майнинг Сервис” ХХК энэхүү үүргээ хангалттай биелүүлээгүйгээс Зүүн болон Баруун Цанхийн уурхайн олон зуун уурхайчин хэзээ ч дахин дэлбэрч болзошгүй бодит эрсдэлтэй орчинд ажиллах нөхцөл байдал үүсээд байна.
Энэ мэт хариуцлагагүй үйлдэлтэй холбогдуулан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн удирдлагуудын зүгээс тус компанийн ажил гүйцэтгэх мэргэжлийн чадамж, аюулгүй ажиллагааны түвшинг шалгуулах, холбогдох дүгнэлт гаргуулахаар АҮЭБЯ-нд албан хүсэлт хүргүүлээд байгаа ч өнөөдрийг хүртэл “Спэйшл Майнинг Сервис” ХХК-д арга хэмжээ авч, хариуцлага тооцсон бодит шийдвэр гараагүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Хуульд зааснаар осол, зөрчлийг удаа дараа давтан гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Гэтэл удаа дараа алдаа гаргаж, ноцтой осол үүссээр атал “Спэйшл Майнинг Сервис” ХХК-д хариуцлага тооцохгүй байгаа нь олон нийтийн дунд ноцтой хардлага төрүүлж эхэллээ.
Тодруулбал, ард нь улс төрийн нөлөө бүхий этгээдүүд зохицуулалт хийж байна уу, эсвэл уурхайн үйл ажиллагааг хариуцсан албан тушаалтнууд хоорондоо ашиг сонирхлын сүлжээ үүсгэн, авлигын шинжтэй тогтолцоо бий болгосон уу гэх асуулт урган гарч байна.
Учир нь өнгөрөгч нүүрсний сонсголоор “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн ард УИХ-ын гишүүн асан молекул Батбаяр, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, ЭЗХ-ийн дэд сайд асан Түвдэндорж зэрэг улс төрд нөлөө бүхий хүмүүс байгааг ил болсон билээ.
Нөгөөтэйгүүр удаа дараа мэргэжлийн алдаа гаргасаар ирсэн атал 2019 оноос хойш “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тэсэлгээний ажлын бүх тендерт “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийг тасралтгүй шалгаруулсаар ирсэн нь мөн л анхаарал татаж байна.
Ямартай ч “Эрдэнэс Таван Толгой” ХК-оос холбогдох гомдол, хүсэлтийг АҮЭБЯ-нд хүргүүлээд байгаа энэ үед мэргэжлийн яам хуульд нийцсэн, хараат бус дүгнэлт гаргаж, хариуцлага алдсан компанид хуулийн дагуу арга хэмжээ авч чадах эсэхийг харах үлдлээ.
| “ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |