Технологийн хурдацтай хөгжил дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж, дижитал эдийн засгийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун, дэвшилтэт технологиуд улс орнуудын эдийн засагт голлох байр суурь эзлэв. Энэ хэрээр хувь хүн, байгууллага, улс орнуудад өгөгдлийн хэрэглээ нэмэгдэж, мэдээллийн аюулгүй хадгалалт, боловсруулалт, хамгаалалтад дата төвүүдийн үүрэг өсөн нэмэгдэж байна.
Дэлхийн дата төвийн зах зээл 2009 онд 22-23 тэрбум ам.доллараас 2024 онд 250 тэрбум ам.долларт хүрч, арав дахин өслөө. 2030 он гэхэд энэ хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамаг бий. Энэ өсөлт эрчим хүчний салбарт сорилт бий болгож, дата төвүүдийг хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгуудыг сонгоход хүргэж байна.
Тэгвэл Монгол Улс энэ чиг хандлагыг ашиглан дэлхийн дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал, газарзүйн таатай байршил, байгалийн гамшгийн эрсдэл багатай байдал зэрэг давуу талууд бий.
Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дижитал эдийн засгийг хөгжүүлэх стратеги бодлогынхоо хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дата төвийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна. Энэ хүрээнд ЦХИХХЯ-ны сайд Ц.Баатархүү, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагийн хамт ням гарагт /2025.05.04/ Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа.
Тус төвийг Мобиком корпораци Японы KDDI корпорацийн дэмжлэгтэйгээр барьж, 2018 онд ашиглалтад оруулжээ. Энэ нь Мобиком корпорацийн 3 дахь дата төв болж байна. Тус байгууллага нь анх байгууллагын болон хэрэглэгчдийнхээ өгөгдлийг найдвартай хадгалах, хамгаалах чиглэлд дата төвөө байгуулж байсан бол өнөөдөр дата төвийн зах зээлий эрэлт хэрэгцээнд тулгуурлан 3 дахь дата төвөө байгуулсан байна.
Тус дата төв нь дэлхийд тэргүүлэгч TELEHOUSE брэндийн стандартад нийцсэн, Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төв ба нарны эрчим хүчээр оффисын цахилгааны хэрэглээг хангадаг юм байна.
| Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |