Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийн хүрээнд “Ажилтай өрх - Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг байгууллагууд оролцлоо. 2024 онд Монгол Улсын Засгийн Газар гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэж үзэн “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ыг байгуулсан билээ. Нийгмийн үндсэн нэгж “ГЭР БҮЛ”-ийг дэмжих, ялангуяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогцоор анхааран ажиллаж байна. Манай яамнаас хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны чиглэл, хүүхэд, эх эцэгт олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоо бүрдэнэ. “АЖИЛТАЙ ӨРХ-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгийн үеэр дараах төрийн үйлчилгээг хүргэж байна. Үүнд: Хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ
Хөдөлмөрийн яармаг /JOB CENTER/ арга хэмжээ зохион байгуулах
Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх
Нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олголт
Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг үйлчилгээг үзүүллээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын” хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т хамрагдсан айл өрхийн төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаад байна. Уг төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1,259 өрх хамрагджээ.
| “АЖИЛТАЙ ӨРХ-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” нээлттэй өдөрлөг боллоо |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |