Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө олон нийтэд хэлэлцүүллээ. Тэгэхээр Монголбанкны хувьд ирэх онд эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?
Ирэх жилийн хувьд эдийн засгийн өсөлтийг Монголбанк 5.6 хувийн орчимд байна гэж тооцож байна. Эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал маш өндөр байгаагийн дээр тарифын асуудлууд бүрэн шийдэгдээгүй, хоёр том эдийн засгийн хоорондох эдийн засгийн хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Гадаад орчинд бий болсон өөрчлөлтүүд нь олон улсын зах зээл дэх түүхийн эдийн үнэ, эрэлт, санхүүжилтийн нөхцлөөр дамжин Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Дотоод талаас мөн өсөлтөд нөлөөлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, өвөлжилт хүндрэх эсэх, ирэх хавар тариалалт ямар байхаас хөдөө аж ахуйн салбар маань шууд хамааралтай, бас мега төслүүдийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл чухал нөлөөтэй. Гадаад, дотоод орчинд томоохон шок гарахгүй байхаар суурь төсөөллөө авч үзэхэд манай улсын эдийн засаг ирэх онд 5-6 хувийн өсөлттэй байх боломжтой байна.
Инфляцын хувьд цаашид ямар бодлого баримтлах вэ, одоогоор инфляц 8.1 хувьтай Төв банкны зорилтоос дээгүүр байна. Цаашид инфляцын зорилтыг хангахад бодлогын хүү дээр ямар тохиргоо хийгдэх шаардлагатай вэ?
Инфляцын түвшин 7-р сарын байдлаар 8.1 хувь байна. Үүнд гол нөлөөлсөн хүчин зүйл юу байна вэ гээд харахаар 8.1 хувийн инфляцын 2 нэгж хувь орчим нь төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ байгаа юм. Хэрэв энэ өсөлт байхгүй байсан бол инфляц нэг 6 орчим хувьтай л байхаар байна шүү дээ. Үүнээс гадна махны үнэ нийт инфляцын 1 нэгж хувийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр 8.1 хувийн инфляцын 3 нэгж хувь нь ийм хүчин зүйлсээс хамааралтай болж байна. Энэ тохиолдолд Монголбанкны хувьд инфляцад хэт мэдрэг, зорилтоос давчихлаа гэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл бид инфляцын шалтгааныг нь сайн таних хэрэгтэй шүү дээ.
Цаашид Монголбанк 2027 оноос инфляцыг зорилтыг 5 хувийн голчтой, 3-7 хувийн орчимд бууруулахыг зорьж байна. Суурь төсөөллөөр ирэх онд инфляц 6 хувийн орчимд, 2027 онд 5 хувь руу бууж ирэх бололцоотой гэж харагдаж байгаа. Мэдээж үүний цаана улирлын шинж чанартай, ургац хураалттай холбоотой, өвөлжилт, зуншлагатай холбоотой инфляцын савлагаа үүсгэх эрсдэлүүд байна. Тэр бүгдийг ялгаж харснаар бодлогын шийдвэрүүд гараад явна. Цаашдаа инфляцыг 5 хувь орчимд 2-3 жил тогтвортой бариад, буулгаад ирэх юм бол дараагийн удаад 4 хувь болгож намсгах ёстой. Ингэж инфляцыг сууриар нь буулгаж ирж байж л энэ эдийн засаг дээр байгаа зээл санхүүжилтийн хүүнүүд бууна. Тэгэхгүйгээр зээлийн хүүг бууруулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах бололцоо байхгүй. Тийм ч учраас Монголбанк инфляц дээр ийм хатуу зорилтуудыг тавиад шат дараатай бууруулахын төлөө бодлогоо хэрэгжүүлж байна.
Ирэх оны инфляцын зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад болон дотоод хүчин зүйл талаасаа гарах боломж болон сорилтыг та хэрхэн харж байна вэ?
Гадаад талаасаа тарифтай холбоотойгоор импортлогдсон инфляц ороод ирэх вий гэсэн болгоомжлол бий. Хамгийн чухал нь экспортын түүхий эдүүдийн үнэ, ялангуяа нүүрсний үнэ огцом унасан нь төлбөрийн тэнцэлд ихээхэн дарамт үүсгээд байна. Дотоод талаасаа бол цаг агаарын нөхцөл байдал, ургац хураалт, өвөлжилттэй холбоотойгоор хүнсний үнэ огцом хэлбэлзэхвий гэсэн болгоомжлол бас бий. Үүний дээр төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ сүүлийн жилийн хугацаанд эрчтэй нэмэгдэж байгаа нь инфляцад багагүй нөлөөтэй болж байна.
Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төсөв орж ирж байна. Төсөв тэлж байгаа энэ үед мөнгөний бодлогын орон зай хумигдах асуудал гардаг шүү дээ?
Цар тахлаас хойш түүхий эдийн үнэ эрчтэй сэргэж, худалдааны түнш орнуудын эрэлт өндөр байсан нь төсөвт ихээхэн орлогыг бий болгосон. Өнгөрсөн онуудад төсвийн зарцуулалт орлогыг даган эрчтэй нэмэгдсэнээр эдийн засгийн 37-38 хувьд хүрсэн. Харин Монголбанк байнга зөвлөж байгаа зүйл нь төсвийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас давуулахгүй байя гэдэг асуудал. Ингэснээр мөнгөний бодлого болон хувийн секторт орон зай үүсгэх, эдийн засгийг тогтворжуулах, түүхий эдийн үнийн мөчлөгөөс хараат байдлыг бууруулах боломжийг олгох учраас үүнийг чухалчилж ярьж байгаа юм. Хувийн сектор давамгайлсан ийм эдийн засагтай байхын тулд төсвийн бодлого өөрөө тодорхой хэмжээнд сахилга баттай байх ёстой.
Гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй, геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны дайн, Доналд Трампын тарифын бодлогын тодорхойгүй нөхцөл байдлын талаар та дурдсан. Мэдээж тодорхойгүй нөхцөл байдалд ирж болзошгүй шокийг шингээхэд гадаад валютын нөөц чухал нөлөөтэй. Тэгэхээр валютын нөөц одоогоор ямар түвшинд байна вэ, цаашид нөөцийг тогтвортой түвшинд өсгөх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
Наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөцийн түвшин 5.6 тэрбум доллар байгаа. Монгол Улсын нүүрсний экспортын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 2 тэрбум гаруй ам.доллароор бууралттай байна. Энэ нь бүхэлдээ нүүрсний орлого буурсантай холбоотой юм. Харин нүүрсний орлогын энэ бууралтыг санхүүгийн системийн гаднаас оруулж ирсэн эх үүсвэр нөхөж байна. Тухайлбал, арилжааны банкнууд 800 гаруй сая ам.долларын гадаад эх үүсвэрийг гаднаас оруулж нөхөж байна. Дээрээс нь Монголбанк төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор 460 орчим сая ам.долларын хэлцэл хийсэн. Түүнчлэн Хөгжлийн банкны оруулж ирсэн 360 сая ам.доллар мөн эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Эдгээр нь нүүрсний орлого дээр дутагдаж байгаа валютын эх үүсвэрийг нөхсөнөөр өнөөдөр валютын нөөц 5.6 тэрбум долларт хүрээд байна.
Гадаад орчны тодорхой бус байдлын талаар та дурдлаа. Энэ оны 6-р сард Монголбанк олон улсын хурал зохион байгуулсан. Тэр хурал дээр нэг судлаач юу гэж хэлсэн бэ? гэхээр “Өнөөдөр ганцхан тодорхой байгаа зүйл бол тодорхой бус байдал” гэж хэлсэн байдаг. Энэ өөрөө юуг хэлж байна вэ гэвэл бид тааварлахын аргагүй тодорхой бус байдалд байна гэдгийг л сануулж байгаа юм. 4-р сараас хойш АНУ-ын засаг захиргаа удаа дараа тариф ноогдуулахаа зарлаж, улс орнуудад хэлэлцээр хийх хугацаа өгч, хэлэлцээр хийж байна. Хэдийгээр гэрээ хэлэлцээрүүр өнгөрсөн саруудад хийгдсэн боловч тухайн тариф хүчин төгөлдөр эсэх асуудал бас яригдаж байна. Дараагийн тодорхой бус байдал үүссэн. Тариф эцэстээ ямар байдлаар дэлхийн эдийн засагт нөлөөлөх вэ гэхээр улс орнуудын хоорондын чөлөөт худалдаа дээр сөрөг нөлөөтэй, улмаар үйлдвэрлэлийн өртөг нэмж, гарц бууруулах замаар эдийн засгийн үр ашгийг бууруулж байна. Энэ нь эцэстээ инфляцын давлагааг үүсгэвэл Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж чадахаа болино. Бодлогын хүүгээ буруулж чадахаа болихоор олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн өртөгт нөлөөлж эхэлнэ. Гэх мэтчилэн ийм том сөрөг нөлөөллүүд үүсэж болзошгүй учраас бид маш болгоомжтой, үрэлгэн биш байж, хувийн болоно улсын сектор өөрөө тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай байна. Ийм байдлаар бодлого үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй, тэгээд энэ нөөц хуримтлуулснаар аливаа үүссэн нөхцөл байдалд маневрлах орон зайг үүсгэх юм.
Ярилцсанд баярлалаа.
| Б.Баярдаваа: Инфляцыг 2027 оноос 5 хувьд хүргэж бууруулахыг зорьж ажиллана |
|
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-11 13:33:18
Азийн аваргад эмэгтэйчүүд багийн дүнгээр 3-р байрт орлооо
2026-04-11 10:43:26
ЭЭЖИЙН ТУХАЙ СЭТГЭЛ БҮЛЭЭЦҮҮЛЭХ ШҮЛГҮҮД
2026-04-11 07:14:24
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2026-04-11 07:13:02
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-11 07:11:33
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-11 07:08:46
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-04-11 07:07:24
Г.Далай боксын Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-10 22:49:22
Д.Бариахаан боксын Азийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-04-10 22:39:13
Б.Хулан Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 22:27:15
С.Цэрэнчимэд Ази тивийн аваргаас тав дахь хүрэл медаль авлаа
2026-04-10 22:13:48
Т.Тулга Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-10 21:59:18
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-10 21:51:36
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хохироожээ
2026-04-10 16:43:29
Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
2026-04-10 15:36:56
Т.Тулга Азийн аваргын хагас шигшээд шалгарч үлдлээ
2026-04-10 15:22:44
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |