“Үндэсний давхар даатгал” ХК-ийн даатгалын мэргэшсэн зөвлөх багш нар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон цех, нэгжийн ХАБЭА хариуцсан инженер, ҮЭХ-ны төлөөллүүдийг хамруулан “Уул уурхайн даатгал ба Эрсдэлийн удирдлага” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалт нь тус үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ, судалгаа болон үүнтэй холбоотойгоор давхар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэлд чиглэлээ. Сургалтын гол ач холбогдол нь улсын төсвийн орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг стратегийн онц чухал аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн удирдлага, тогтвортой үйл ажиллагааг зохистой түвшинд байлгах, даатгалын худалдан авалтыг илүү үр дүнтэй, өндөр ашигтай зохион байгуулах зэрэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг сургалтын ач холбогдол оршиж буйг “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант онцолсон. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрт эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр эрсдэлийн удирдлагыг ахисан түвшинд хүргэх, даатгалын оновчтой худалдан авалтыг зохион байгуулах боломжтой болох юм. Энэ удаагийн сургалтын үеэр “Үндэсний давхар даатгал” компаниар даатгуулсан нэг тоног төхөөрөмж галын эрсдэлд өртсөн тул тэдгээрт газар дээр нь үзлэг хийж, холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийг шуурхай олгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллах ажээ. “Үндэсний давхар даатгал” ХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ - тай 2021 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил хамтын ажиллагааны гэрээг дахин гурван жилээр сунган ажиллаж байна. Тус компани нь төрийн өмчит үндэсний давхар даатгалын цорын ганц компанийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн бүхий л эрсдэлийг хүлээн авч, эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгох талаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгосноор хохирлыг цаг алдалгүй нөхөн сэргээх, үйлдвэрлэл хэвийн горимоо үргэлжлүүлэх зэрэг нөхцөл бүрдүүлж, санхүүгийн гол хамгаалалт болох боломжтой гэж тус компанийн удирдлага ярилаа.
| “Уул уурхайн даатгал ба Эрсдэлийн удирдлага” сэдвээр номын дуу сонслоо |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |