Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас “1 Төгрөг” 1 унцын алт болон мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.
Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Улс орны түүхэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Улсын Их Хурлаар батлагдсан сэдвийн хүрээнд дурсгалын зоос гаргадаг. 2025 онд үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан 1925 оны гүйлгээний зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийн загвараар дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.
.jpg)
Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүх нь Монголын эзэнт гүрний үед холбогдох Их бага хаадын алт, мөнгө, зэс зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн болох цай, ембүүгээс эхлэлтэй бөгөөд 1921 онд Богд хааны зарлигаар “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг 6 сарын хугацаатай гаргасан нь 1923 он хүртэл мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж байв. Мөн Ардын засгийн газраас монгол долларын дэвсгэрт буюу “Данзангийн доллар”-ыг 1921, 1922 онд хэвлүүлсэн.
1924 онд Монголбанк буюу Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банк үүсгэн байгуулагдаж, 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 900 сорьцтой цагаан мөнгө, 18 граммын жинтэй “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгт болон 7 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасан байна. Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг бөгөөд 100 жилийн тэртээ Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг гүйлгээнд гаргасан нь санхүү, төлбөрийн хэрэгслийн түүхэнд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “1 Төгрөг” дурсгалын зоосыг смартминтинг ултра хай рилийф (smartminting ultra high relief) технологиор, 1 унц буюу 31.1 гр жинтэй, 33 мм диаметртай, 999.9 сорьцтой цагаан мөнгө болон алтаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байна.
Мөн Монголбанканд залуучууд, хүүхдүүдэд мөнгөн тэмдэгтийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой шинэ танхим нээгдлээ. Энэхүү “Төгрөг 100” үзэсгэлэнгийн танхимд мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж, зоос, мөнгөн тэмдэгтийн хэв, мөнгөний нууцлал, алтны жин, 1925 оны үнэн сонин зэрэг эд зүйлсийг дэглэсэн.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.
.jpg)
.jpg)

.jpg)
| “1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |