Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч нарын зөвлөлийн 58 дахь удаагийн жилийн уулзалт Италийн Милан хотноо тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болж, Монголбанкны төлөөлөл оролцлоо.
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нээлтийн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй тодорхойгүй байдал нь эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйг бий болгох боломж гэдгийг онцолж байна.
Энэхүү 58 дахь удаагийн жилийн уулзалтад улс орнуудын Засгийн газар, банк санхүү, хувийн хэвшил, иргэний нийгэм, академийн төлөөлөл 5000 гаруй зочин оролцож, Ази, Номхон далайн бүс нутагт өөрчлөлт хийхэд шаардлагатай дөрвөн гол чиглэлийн талаар санал солилцлоо. Үүнд, бүс нутгийн хүнсний тогтолцооны эмзэг байдлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банк 2030 он хүртэл нийт 40 тэрбум ам.долларыг хүнсний тогтолцооны шилжилтийг дэмжихэд зориулахаар байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банк боловсрол, санхүү, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал технологид хөрөнгө оруулалт хийхээс гадна эрчим хүчний системийг шинэчлэх, холболт хийхэд хөрөнгө оруулахаар болсныг мэдэгдэв. Үүний дотор ASEAN Power Grid-д дэмжлэг үзүүлэх 10 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах чиглэлд санхүүжилт хийхээр болж байна. Дөрөвдүгээрт, Азийн хөгжлийн банк нь дэд бүтцийг бэхжүүлэх, экосистемийг сэргээх, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн иргэдийг дасан зохицоход нь туслах замаар тэсвэртэй байдлыг бий болгох хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Мөн АХБ-ны Ерөнхийлөгч нарын ерөнхий уулзалтын үеэр Цахим дэд бүтэц болон дижитал шилжилт нь зайлшгүй шаардлагатай болж буй талаар хэлэлцэв. Үүнд хиймэл оюун ухаан (AI), ногоон санхүүжилт, үйлдвэрлэлийн бүх үе шат (анхан шат, боловсруулах шат, эцсийн шат), цахим худалдаа, хүний нөөцийн ур чадварын хөгжүүлэлт зэрэг чухал чиглэлүүд орж буйг Индонез, Хятад, Энэтхэг, Турк, Герман, Япон, Самоа, Сингапур, Фижи, Бутан, Хонконг, Америкийн Нэгдсэн Улс, Дани, Их Британи, Ирланд, Финланд, Маршаллын арлууд, Швед, БНСУ, Бельги, Австрали, Канад зэрэг улс орнуудын төлөөллүүд илэрхийллээ.
.jpg)
Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог. Энэ удаагийн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон Сангийн яам, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа төлөөллийн хамт Азийн Хөгжлийн Банкны Филиппин, Казахстан, Мальдив, Маршаллын арлууд, Монгол, Пакистан болон Тимор-Лестег улсуудыг хариуцсан Захирлуудын зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал доктор Шарлотт Жастин Диокно-Сикат, АХБ-ны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт Моррис, болон АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Эрчим хүчний салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын ашиглалт, Дэд бүтцийн санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хуулийн хөгжүүлэлт ба хэрэгжилт, боловсрол болон нийгмийн салбарын санхүүжилтийн талаар хэлэлцэж санал солилцлоо.
.jpg)
| Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |