НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга, “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай, Нийслэл дэх үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг батлах тухай, “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай” зэрэг нийт 16 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Танилцуулгыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан хийв. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Зөвлөлийн гишүүдийн асуултад Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар, Улаанбаатар метро төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, Дүүжин замын тээвэр төслийн менежер, захирал Б.Дамбарагчаа, Авто зам, замын байгууламжийн төслийн менежер, захирал А.Ербол, Автобусны тусгай замын төслийн менежер,захирал Т.Чинбат, Эрчим хүч төслийн менежер, захирал Р.Дагдан нар нэмэлтээр тодруулга мэдээлэл өглөө.
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Энэ олон чухал төслүүд хариуцсан эзэнгүй болчих вий. Нэгийг нь ч болтугай гараанаас гаргах хэрэгтэй. Дор бүрнээ хариуцсан төслөө урагшлуулахын төлөө ажиллах ёстой. Тэгэхгүй бол хэдэн жил ярих юм. Ажил дунд шатандаа гацдаг асуудал бий. Дунд шатны дарга нар өөрсдөө хариуцлагатай байж ажлаа хиймээр байна. Энэ олон төслийн яг аль төсөл нь хаанаа гацчихаад байгаа юм” гэсэн асуулт тавив. НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу сүүлийн бараг 60 хоног бямба гараг болгон Засгийн газрын шуурхай штабын хуралдаан болж нийслэлийн мега төслүүдийн талаар хэлэлцэж, ажлын явцтай танилцаж, олон талын уялдаа холбоог хангахаар ажиллаж байгаа. Таны танилцуулгаас нэг л их бүтэхгүй, зогсчихсон юм шиг ойлгогдож байна. Ялангуяа метро, Туулын хурдны зам, Сэлбэр дэд төвийн ажлууд аль хэдийн хөдөлчихсөн шүү дээ. Яг ямар асуудал тулгараад байна. Тодорхой мэдээлэл өгмөөр байна” гэв. Харин НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийг ач холбогдлынх нь хувьд эрэмбэлэх хэрэгтэй гэдгийг онцлов. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж нар мега төслүүдийн явцын мэдээлэл хангалтгүй байгааг хэлсэн юм.
Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар манай улсад олон төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээгүй байсан тул метро, дүүжин тээвэр, хурдын зам байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн зарим асуудал тулгамдаж байгааг онцлов. Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль зэрэгт метро, дүүжин тээвэр зэрэг үг, өгүүлбэрийн заалт тодорхой бус байгаа учир холбогдох арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар хэлэв. Харин Улаанбаатар метро төслийн менежер, захирал Т.Мөнхдалай төслийн үе шат бүрд шинэ стандарт, норм батлах асуудал тулгарч байгаа бөгөөд одоогоор метро төсөлтэй холбогдуулан 54 шинэ стандартыг шинээр оруулсан гэдгийг онцлов.
Үүний дараа НИТХ-ын дарга А.Баяр “Төслийн нэгжүүдийн мэдээлэл хангалтгүй байна.Та бүхний ажлын дотоод тайланг сонсох гэж хуралдаан зохион байгуулаагүй. НИТХ-ын төлөөлөгчдийн ард иргэд бий. Иргэд ямар төсөл, ямар шатандаа явж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр миний, бидний, хотын амьдралд ямар ач холбогдолтой юм гэдгийг л сонсохыг хүсэж байгаа. Мега төслүүд хэрэгжсэнээр агаарын бохирдол, түгжрэл яг хэдэн хувиар буурах боломжтой юм гэдэг бодит мэдээллийг л өгөх хэрэгтэй байна. Цаашдаа танилцуулга, мэдээллээ маш тодорхой өгөх хэрэгтэй” гэдгийг санууллаа. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Хэлэлцсэн асуудлууд:
1. Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга
2. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай
3. Нийслэл дэх үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг батлах тухай
4. “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай
5. “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай”
6. 2025 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай
7. “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай
8. Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв)
9. Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай
10. Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай
11. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
12. “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
13. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай
14. Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
15. Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
16. Ээлжит бус VI хуралдааныг товлон зарлах тухай
| НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |