НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо Нийслэлийн Замын хөгжлийн газар болон Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан уулзалтын эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгийг онцоллоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны гишүүн Г.Батбаяр, Э.Одонтуяа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр оролцлоо.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт болон тус газартай холбоотой тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн санал гомдлын талаар мэдээлэл өглөө. Энэ жил Улаанбаатар хотын 10 байршилд шинээр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 41 байршилд авто замыг шинэчлэлийн ажил хийгдэх байна. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барихаар төлөвлөөд байна. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн бөгөөд бусад дүүжин тээвэр, метро, трамвай зэрэг томоохон төслүүдийн явцын талаар хорооны гишүүдэд танилцууллаа.
Үүний дараа Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хот орчмын 121 чиглэлд, нийтийн тээврийн үйлчилгээг 19 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. Ажлын өдөр 1200 , амралтын өдөр 925 автобус иргэдэд үйлчилж байгаа аж. Нийтийн тээврийн салбарт сүүлийн жилүүдэд нэлээдгүй ажил хийгдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь байгаль экологид ээлтэй хий болон цахилгаан зэрэг түлш хэрэглэж байна. Мөн нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлсэн нь ажлын хүчний хомсдолоос сэргийлсэн, бүх банкны карт уншдаг болсон, “UBCARD” апп-тай болсон, бүрэн камержуулсан, 600 автобусыг WIFI-тай болгожээ. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны гишүүд цаашдын үйл ажиллагаандаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, ая тухтай, чирэгдэлгүй, хүртээмжтэй нийтийн дээврийн үйлчилгээ авах, нийслэлийн авто замаар таатай зорчих иргэдийн эрхийг хангахад бодлогын түвшинд анхаарч ажиллахыг сануулав.
| ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА |
|
Манай дугуйчид Хятадын олон өдрийн уралдаанд өрсөлдөнө
2026-04-12 15:27:10
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
Элчин сайд У.Нямхүү Францын “MASH”-ийн тэргүүн Бенуа Буанэзтай уулзлаа
2026-04-12 00:00:00
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-11 13:33:18
Азийн аваргад эмэгтэйчүүд багийн дүнгээр 3-р байрт орлооо
2026-04-11 10:43:26
ЭЭЖИЙН ТУХАЙ СЭТГЭЛ БҮЛЭЭЦҮҮЛЭХ ШҮЛГҮҮД
2026-04-11 07:14:24
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2026-04-11 07:13:02
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-11 07:11:33
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-11 07:08:46
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-04-11 07:07:24
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |