НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо нийслэлийн Цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Л.Хосбаяр, төлөөлөгч Э.Хулан, төлөөлөгч Ж.Энхжаргалан болон НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, НЦУГ-ын эрүүлжүүлэх түр хамгаалах төвийн дарга хурандаа Б.Ариунжаргал нар оролцлоо.
НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа “Эрүүлжүүлэх, түр саатуулах байранд хүний эрх зөрчигдөхгүй байх, хууль эрх зүйн талаас хэрхэн сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон бол НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр “Эрүүлжүүлэх байранд ирж буй архины хамааралтай иргэдийг дахин ирэхгүй байх, ирэх давтамжийг бууруулах талаас ямар арга хэмжээ авч байна. Бид хуучны арга барилаасаа салах хэрэгтэй. Технологийн дэвшлийг ашиглах, инновацийн шинэчлэл хийх талаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Бидний гол зорилго эрүүлжүүлэх байрыг болж өгвөл хүнгүй байлгах” хэмээн тодрууллаа.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах тус байр 1987 онд ашиглалтад орсон бөгөөд архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон зөрчил гаргасан иргэдийг эрүүлжүүлэх, түр саатуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байранд ирж буй иргэдийн багагүй хувийг орон гэргүй архины хамааралтай иргэд эзэлдэг байна. Өнгөрсөн онд эрүүлжүүлэх, саатуулах байранд 20 мянга гаруй ирсэн бол үүний 14 мянга нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд байгаа аж. Дийлэнх нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага эзэлж байна. Тиймээс эрүүлжүүлэх байранд ирсэнд иргэдэд согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдээлэл өгөх, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг сургалтад хамруулдаг талаар онцоллоо. Гэвч архины хамааралтай иргэд тус байрны хаалгаар хэд дахин орж ирэх үзэгдэл түгээмэл байгаа аж.
Түүнчлэн ажлын байрны нөхцөл байдлаас шалтгаалан хүний нөөцийн дутагдалтай, барилгын элэгдэлд орсон учраас цахилгаан, дулааны сүлжээ шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудал байгаа талаар хэлэв. Харин Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа эрүүлжүүлэх, түр саатуулах байранд ирэх иргэдийн тоог багасгахын тулд шат дараатай арга хэмжээ авч байгаа, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд “Хамтдаа шийдье” аяныг санаачлан 50 гаруй ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг хэллээ.
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ТУСЛАМЖ АВЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ АРХИНЫ ХАМААРЛААС ҮҮДСЭН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ
Үүний дараа НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо СХД-ийн Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Тус байрны тухайд 2023 онд ашиглалтад орсон бөгөөд стандартад нийцсэн жишиг Түр хамгаалах байр юм байна. Тус Түр хамгаалах байранд зохицуулагч, нийгмийн ажилтан, хүүхэд асрагч, эмч, сэтгэл зүйч, тогооч, аж ахуйн ажилтан, жолооч зэрэг нийт 19 албан хаагч хоногийн 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр түр хамгаалах байруудад хамгийн их тулгамддаг асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар дүүргүүдийн Түр хамгаалах байрны зохицуулагч нараас тодрууллаа. СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө дараах мэдээллийг өглөө. Уг Түр хамгаалах байр 2023 оноос хойш нийт 586 хүүхдэд тусламж үзүүлсэн бөгөөд үүний 52% нь эмэгтэй, 48% эрэгтэй хүүхэд бол дийлэнх хувийг 11-15 насны хүүхдүүд эзэлж байна. Гол шалтгаан нь архины хамааралтай эцэг, эх гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл үлдэх тохиолдол эзэлдэг байна. Хэдийгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд эцэг, эхийг нь тогтоогоод өгдөг ч буцаад хүүхдийн нөхцөл байдлыг дордуулж авчрах тохиолдол ч их бий гэв. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ үл хайхарч амь насыг нь эрсдэлтэй, аюултай байдалд оруулах тохиолдол ч их гарах болжээ. Уг шалтгаанаар 570 гаруй хоног түр хамгаалах байранд тусламж авч буй хүүхэд ч байгаа аж. Мөн хэдхэн хоногтой нярай хүүхэд ирэх, тэднийг шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд асрагчийн тоо дутагддаг талаар онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа нийслэлийн бүх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга нарыг тулгамдсан асуудлуудаа нэгтгэх, хэрхэн шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг яаж сайжруулах талаар дахин уулзалт зохион байгуулах талаар онцоллоо.
| ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР БОЛОН ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД АЖИЛЛАЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |