Баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаныхан Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, бодлого, зорилттой танилцлаа. НИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар зочдыг угтан авч НИТХ-ын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, Төлөөлөгчдийн танилцуулга, хурлын бүтэц, бүрэлдэхүүн, хамаарах асуудал, Ээлжит болон Ээлжит бус хуралдааны онцлог, Зөвлөл, хороодын ялгаатай байдал зэргийг танилцуулж, тодруулсан асуултад хариуллаа.
Танилцуулга, мэдээллийн дараа НИТХ-ын дарга А.Баяр Төлөөлөгчдийг хүлээн авч НЗДТГ болон Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын болон хөгжлийн төсөл, арга хэмжээний явц байдал, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Түгжрэлийг бууруулахад чиглэсэн метро болон дүүжин тээврийн төслүүд гараанаас гарсан. Нэг төвт хотоос олон төвт хот болох зэхсэн төлөвлөгөөнүүд эхнээсээ биеллээ олоод “Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах том ажлын газар чөлөөлөлт 70 гаруй хувьтай явж байна. Энэ бол 20 минутын хотын загвар төв болно. Түгжрэлийг бууруулах чиглэлд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж Туулын хурдны замыг барьснаар хотын зүүн буюу Баянзүрхийн товчооноос баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэлх зургаан эгнээ 32 километр үргэлжлэх авто зам бий болох юм. Энэ мэт түүхэн ажлууд эхэлсэн, бүтээн байгуулалт хийсэн, ажил буцалсан цагаар эрхэм зочид ирж байгаад бэлгэшээж байна” гэлээ.
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр “Манай аймагт утаа, түгжрэл, газар чөлөөлөлт, хог хаягдлын менежмент, хот дахин төлөвлөлтийн асуудал тулгамдаад байна. Нийслэл болон Дархан, Орхон аймгууд энэ бэрхшээлээ хэрхэн шийдэж байгааг харах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, биелэлт, хяналт тавих арга туршлагаас судлахаар зорьж ирлээ” гэдгийг онцоллоо. Тэрбээр “Ховд аймагт 24 мянган авто машин авто замын хөдөлгөөнд оролцож байна. Эртний хотын зам, дэд бүтэц, төлөвлөлт өнөөгийн төвлөрлийг даахгүй боллоо.
Тиймээс баруун бүсийн тулгуур төвийн төлөвлөлтийг дахин хийх хэрэгцээ үүслээ. Үүний тулд иргэдийн газрыг хэрхэн чөлөөлөх, үнэлэх, дэд бүтцийн эргэлтэд оруулахад шаардлагатай бодлого, судалгаа хэрэгтэй байна. Мөн Хөшөөт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Халзанбүргэтэй газрын ховор элементтэй холбоотой хэрэгжих төсөл зэргийг авч үзсэн ч манай нутаг уул уурхайн гол бүс боллоо. Монгол Улсын Засгийн газрын түвшинд бид уул уурхайн ашиглалт, хамгаалалт, хөрөнгө оруулалт зэрэгтэй хэрхэн харьцах ёстой зэрэг мэдээ мэдээлэл сонсохыг зорьж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Олон ястны өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн төлөөллийн үүргээ биелүүлж яваа та бүхний ажилд амжилт хүсье гээд Нийслэлийн бэлгэ тэмдэг Хангарди бүхий дурсгалын зүйл гардууллаа.
| ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАНЫХАН НИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 2025/04/02 16:2689 |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |