Салхи жаахан хуйсгануур, өвлийн адаг сарын сүүлчийн өдрийг сануулах мэт өдрийн наран жиндүү, уулын хяр дагасан цас цоохортон халтартжээ. Баянзүрх дүүргийн XXI хороо, Дарь-Эх дэх эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай 407 дугаар хорих ангийн хаалга онгойх тэрхэн мөчид хэнбугай ч өөрийн эрхгүй санаашран эргэн тойрноо харцаараа нэгжин, бодлын гүндээ дуугүйхэн шимшрэх мэдрэмжид автан өөрийн эрхгүй харц нүд, дуу хоолойгоо намсгах. Чанга ярих бүү хэл, хаа хүснэ тэр зүгтээ шороо манарган хурдлан алхах эрх чөлөө энд “хаалттай”.
Харин зүрх сэтгэлийнхээ мухарт, оюун санааныхаа гүнд өөрийгөө яллах, зэмлэх, хязгааргүй гэмших, чимээгүй бясалгах, бүхнийг эргэцүүлэх, хатуужин ухаарах, харамсан зангирах, хүнээрээ үлдэх, өөрийгөө таних, хөдөлмөрлөн чадавхжих, чадахгүйдээ суралцах нь “нээлттэй”.
Амьдрах, амьд явахын утга учир, хүн болж төрсний хэрэг юунд вэ гэх хязгааргүй олон хариулттай ганцхан асуулт энд ялаа эдэлж суугаа эмэгтэйчүүдийн дотрыг “урж” хуулиар шийтгүүлсэн он жил, өдөр хоногууд нь дуусан дуустал ээрдэг болов уу.
Хоромхон зуурын уурын мунхагт автсан ухаангүй үйлдлээс эхлээд гэм буруугийн суурь шалтгаан болсон архидан согтуурахын гайт жишээ болж эрхээ хасуулж суугаа олон арван бүсгүй энд бий. Мөн бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсныхаа ялыг үүрсэн нь ч бий. Сэхээтэн айлын танхил охин болж төрчихөөд, хэн хүнээс сайхан мэдлэг боловсрол эзэмшчихээд буруу эрхлэж, хэнэггүй явсныхаа төлөөсөнд суух нэгэн ч бий. Давхар биетэйгээ ч үл анзааран хэрэг хийж, хүүхдээ энд төрүүлж, тэнд өсгөж суугаа 15 ээж ч байна. Хайран бүсгүйчүүд, хайран залуу охид. Хөөрхий настнууд.
Тэдний төлөөлөл Д.Л-тай цөөн хором ярилцах боломж олдсон юм. Тэрбээр 10.1.1 зүйл ангиар шийтгүүлжээ. 2018 оны наймдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид 12 жилийн ял эдлэх шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар зургаан жил арван сарыг нь баржээ. Ирэх тавдугаар сард магадланд орох хугацаагаа хоног тоолон хүлээж байгаагаа хэлнэ билээ.
Д.Л хорт хавдрыг ялан туулагч. 2022 онд ХСҮТ-өөс тус хориход эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Энэ үзлэгээр хөхний хорт хавдартайгаа мэдэж авч. Ингээд бүтэн хоёр жил хими болон туяа эмчилгээнд явсаар анхан шатанд нь оношлогдсон хавдрыг ялж, эдгэрсэн байна. “Хорих ангид ирсэн цагаасаа оёдлын үйлдвэрт ажилласан. Одоо би 49 настай. Гурван хүүхэдтэй, ач, зээтэй. Би Завхан аймгийн харьяат. Миний аав сэхээтэн, герман хэлний орчуулагч хүн байсан. Германд өнгөт хэвлэлийн мэргэжилтнээр төгсөж ирээд, Уул уурхай, Соёлын яамдуудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байдаг. Ээж минь Монгол кино үйлдвэрт насаараа ажилласан даа. Би чинь сэхээтэн аав ээжийн охин явлаа. Амьдралын үнэ цэн, цаг хугацаа гэж юу вэ, хүний тавилан гэж алдаад гишгэвэл хаашаа ч эргэж болох нарийхан жим юм байна гэдгийг их бодож, тунгаадаг болсон. Эндээс гарвал хүүтэйгээ л хамт амьдарч, ач, зээгээ өсгөнө. Эмээгийн ажлаа сайн хийнэ гэж боддог” хэмээн нулимстай ярих түүн шиг ээжүүд, эмээ нар, залуу охид бүсгүйчүүд энд шийтгүүлсэн цаг хугацаагаа дуусахыг хүлээн байна.
А.БАЯР: ХОРИГДЛУУДЫГ ЯЛАА ЭДЭЛЖ БАЙХ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛООД НИЙГЭМД ХӨЛ ТАВЬДАГ БАЙХАД НЬ ТУСЛАХ БОДЛОГО БАЙХ ЁСТОЙ
(НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга)
“Би энэ ангид гурав дахь удаагаа 407 дугаар хорих ангид ирж байна. Анх оюутан байхдаа энд ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, нярай ээжүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн үзлэг хийж ирж байлаа. Хоёр дахь удаагаа Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар ажиллаж байхдаа хорих ангийн тулгамдсан асуудал хаанаа байдаг юм, дүүргээс яаж, хэрхэн хамтарч ажиллаж, дэмжих боломжтой байдгийг судалж ирж байлаа. Гурав дахь нь өнөөдөр таарч байна. ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл бол шинжлэх ухаанч, хүнлэг, ялаа эдэлж байгаа хоригдлуудын сэтгэл зүйг засах, эргээд нийгэмшихэд нь туслах, сургах, алба хаагчдынхаа төлөө цохилох зүрхтэй ажилладагт нь талархдаг. Тийм ч учраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд энэ чиглэлд томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн.
Эдгээр ажлын зорилго нь охид бүсгүйчүүд минь амьдралдаа хуулиар тогтоосон ял зэм хүртэх хүртлээ битгий алдаасай. Амьдралдаа, өөрийн намтартаа, ураг удмынхаа мэдээлэлд битгий хар толбо үлдээгээсэй гэсэн туйлын хүсэл дор урьдчилан сэргийлэх бодлого, ажлыг хийнэ. Шоронд ээжүүд, эмэгтэйчүүд, азай буурлууд, аав, хөвгүүд, хүүхдүүд олон зуугаараа ял зэм үүрч амьдралын үнэт цаг хугацаагаа дуусгадаг байж болохгүй. Тиймээс хүнээ соён гэгээрүүлэх, болзошгүй аюулыг тооцдог, өөрийгөө болон бусдыг гэмт хэрэгтэн болгохын хүсдэггүй ухамсарт нийгэм, ухаалаг иргэдийг бэлтгэхэд бодлого ажлууд чиглэнэ.
Нийслэлд хүн ам ихээр суурьшихын хэрээр гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого цаашид ямар байх ёстой вэ, урт болон дунд хугацаанд соён гэгээрлийн ямар ажил хийх юм, олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Тэр хүрээнд Ц.Очгэрэл хурандаагийн саналыг дэмжинэ. Хоригдлуудыг ялаа эдэлж байх хугацаанд нь сэтгэл зүйн тусламж үзүүлэх, мэргэжилтэй болоод нийгэмд хөл тавьдаг байхад нь туслах зорилготой эрдэм шинжилгээний судалгаа хийх, туршиж үзэх, ялаа эдэлж дуусаад гарахдаа энгийн хүний амьдрал руу хурдан шилждэг байхад туслах, энэ чиглэлд олон улсын сайн туршлагаас судалах, алба хаагчдаа мэргэшүүлэн сургах зэрэг чиглэлд хамтарч ажиллана. ” гэв.
НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нар тус ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд болон 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нар эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоог зохион байгуулсан нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн “бэлэг” боллоо.
Энэ тухай ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл “Энэ жил бид Хүний эрх чөлөөг хангах чиглэлээр эрхэм зорилгоо болгож, алсын хараагаа тодорхойлсон. Нийгмийн хөгжлийг дэмжих, хууль дээдлэх нөхцөлийг бүрдүүлж эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Бид 2025 оныг хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хүний төлөө зорьж ажиллана” гэдгийг онцоллоо.
Тэнд суугаа бүсгүйчүүдийн, эмэгтэйчүүдийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг, тэд юу хийдэг, ямар хоол иддэг, хэрхэн хүмүүжиж байгааг харах хөндүүр хэрнээ шорон гэх "хүйтэн" үгсийн утгыг хүн бүр өөр өөрийн дотоод мөн чанартаа ойртуулан бодоосой хэмээн санав. Учир нь, гэмт хэрэг хийснийхээ төлөө тэд энд зуу зуугаараа хоригдож буй. Тиймээс өөрийн хайртай бүхнийхээ төлөө, өөрийнхөө төлөө, хувь тавилангийнхаа төлөө зөв л амьдраасай, хүмүүс минь.
| ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |