• Өнөөдөр 2025-07-05

"БАЯНЗҮРХ МАРАФОН-2025" БОЛЛОО

     Батлан хамгаалах салбар 2025 оныг "ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан БХЯ-ны "Алдар” спорт хороо "Нийгэмд нийтийн биеийн тамир, спортын боловсрол олгох" уриан дор иргэд, олон нийт, хүүхэд залууст биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тус, мэдлэг мэдээллийг олгох зорилготой "БАЯНЗҮРХ МАРАФОН-2025" тэмцээнийг Баянзүрх дүүргийн 60 жилийн ойг угтан зохион байгуулав.
 
     Тус тэмцээнд 8-78 насны 1400 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнийг Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Пара Хөнгөн атлетикийн холбоо, MCS ХХК, BRIDGE CORPORATION групп, Swisse nutrex Алтан заан группүүд ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа.

"БАЯНЗҮРХ МАРАФОН-2025" БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188