• Өнөөдөр 2025-07-05

ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН 253 ДУГААР ТУСГАЙ САЛБАРТ АЖИЛЛАВ

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай салбарт ажиллаж штаб, агуулах, гал тогоо, шалган нэвтрүүлэх байр, авто граж, ажилчдын орон сууцтай нэг бүрчлэн танилцлаа. Энэ үеэр тус салбарын захирагч ахмад М.Бүрэнтогтох салбарын гүйцэтгэх үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сүүлийн үед авч хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудаа уламжлав.
Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагаа болон дүрэмт хувцасны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэнэ гэдгээ уламжлав.

 


ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИЙН 253 ДУГААР ТУСГАЙ САЛБАРТ АЖИЛЛАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188