• Өнөөдөр 2025-06-20

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМАНД ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛНА

Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа. Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдсан ч ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа. 
 
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ. 
 
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМАНД ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188