“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум"-ийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр ХААИС-ийн багш, Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захирал Э.Магсаржав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Говийн бүсийн биологийн олон янз байдлын форумыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон биологийн олон янз байдлыг хэрхэн цаашдаа өвлүүлэх талаар ач холбогдолтой яриа болж байна. Манай Монгол орны хувьд байгалийн олон бүслүүртэй биологийн төрөл зүйлүүдийн хувьд арвин мөн унаган индемик зүйлүүд их байдаг нь энэ өдрийн ач холбогдлыг илэрхийлж байна Говь нутаг гэх бидний мэдэх мазаалай, хавтгай тэмээ, хар сүүлт хулан гээд олон зүйлийн амьтад мөн олон зүйлийн хөхтөн амьтадын орон гэр нь болсон газрыг хэрхэн бүрэн бүтэн байлгах вэ гэдэг хэлэлцүүлгийн гол суурь. Мэдээж тухайн амьтад амьдрах орчин, газар нутагтай байх ёстой. Тиймээс тухайн амьтдын амьдрах орчныг бүтэн үлдээх гол сэдвээ болгон ярьж байгаа мөн үүний зэрэгцээ биологийн олон янз байдал дотор хүний сонирхлыг татаад байгаа зарим амьтны нөөцийг хэрхэн тогтвортой үр өгөөжтэй нөөцийг нөхөн сэргээх талаар ярилаа. Үүн дээр гол онцлог нь сүүлийн жилүүдэд Монгол орны биологийн олон янз байдал буурч байгааг зарим тайланд дурдсан байдаг. Дэлхийн нийтээр сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд 73 хувиар амьтны нөөц буурсан гэх тоо баримт бий. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, янз бүрийн хүчин зүйл хүний хөгжлийн нөлөөнд өртөж байгаа амьтан ургамлыг хамгаалах биологийн олон янз байдал дээр анхаарал хандуулах цаг үеийн шаардлага дэлхий нийтээр нүүрлээд байгаа юм. Бид бүхэн ч мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, амьтдыг нөхөн сэргээх тэрний сайн туршлагын талаар ярилаа. Биологийн олон янз байдал дундаа хүний ашиглалтад өртөөд байгаа зүйл амьтдыг нөхөн сэргээх, хамгаалах энэ бодлого төрийн хэмжээнд тусах ёстой. Төрийн хэмжээнд хууль эрх зүйд гарах ёстой. Бид нарын хууль эрхзүйн асуудал тодорхой хэмжээнд асуудалтай байгаа гэж харж байгаа. Байгалийн нөөцийг хамгаалах эрх зүйн орчныг илүү сайжруулах нутгийн иргэдийн оролцоог тогтвортой бий болгох, мөн санхүүжилтийн асуудлыг шийдэх чухал саналууд гарч байгаа. Хүн төрөлхтөн ганцаараа энэ дэлхий дээр оршоогүй маш олон зүйлийн төрөл зүйлтэй цугтаа оршиж байгаа. Тэр зүйлүүдийн тогтвортой байдлыг оюун ухаант хүн анхаарахгүй бол энэ нөөц баялаг чинь дорхноо устаж үгүй болох эмзэг асуудал бий. Бид бүхний мэдэх мазаалайг 50 толгой л гэж байгаа, энэ бол харамсалтай тоо. Үүний тоо толгойг яаж нэмэгдүүлэх вэ, амьтдын амьдрах орчныг бүтэн байлгах, дархан хамгаалалттай газар нутгийн мөн чанарыг илүү олон нийтэд таниулах зүйл байна. Жишээ нь говийн бүсэд Наран Сэвстэйн боомт гэдэг асуудал байна. Энэ боомт нээгдсэнээр хүн амьтдын шилжих хөдөлгөөн , тархац нутгийг боох асуудлууд гарж ирсэн” гэв.
| Э.МАГСАРЖАВ: Байгалийн нөөцийг хамгаалах эрх зүйн орчныг илүү сайжруулахад нутгийн иргэдийн оролцоог тогтвортой бий хэрэгтэй |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |